Чацаргана тариарай, ашигтай шүү Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Өөрөөр хэлбэл, нэг модонд зөвхөн эм нахиа, нөгөөд зөвхөн эр нахиа байдаг байна. Чацарганы эр ургамал нь залуу үедээ эм ургамалтайгаа төстэй харагдана. Харин жимсээ өгөх үед нь тэднийг амархан ялгаж болно. Эм ургамлын нахиа арай нарийхан, уртавтар, голдуу хоёр хайрсаар хучигдсан байдаг бол эр ургамлынх нь арай том салаалсан булцуутай, дугуйвтар, хэд хэдэн хайрсаар хучигдсан булцуутай байна. Цэцэглэх үедээ салхины тусламжтайгаар тоос хүртэлт явагдана. Хэвийн тоос хүртэлтийн үед талбайд нэг эр ургамалд 4-5 эм ургамал байхад хангалттай. Хойд зүгийн бүс нутгийнхан чацарганыг хавар тарих нь тохиромжтой гэдэг бол төв, өмнө зүгийн нутгуудад хавар болон намар тарих нь тохиромжтой гэж ярьдаг. Чацаргана тариалахдаа голдуу хоёр настай суулгацыг сонгох ёстой. Суулгацаа 3*2 мерт зайтайгаар байрлуулан суулгана. Тарих нүхнүүд 50 смээс илүүгүй тойрогтой, бас төдий хэрийн гүнтэй байх ёстой. Чацаргана сийрэг, ус болон агаар нэвтэрдэг хөрсөнд сайн ургана. Хүнд шаварлаг хөрстэй бол тарих нүхэнд 10-15 кг хүлэр, түүн дээр 40-60 г фосфорын, 20-40 г калийн бордоог нэмж хөрсөнд хольж хийнэ. Тарьсны дараа хөрсийг нягтруулж, хонхорхой гарган 1-2 хувин усаар усалж, ишийг тойруулан 5-6 см зузаантай хүлэр болон үртэсээр манах хэрэгтэй. Ишийг тойрсон хөрсөнд зэрлэг ургахгүй байх ёстой. Ингэхийн тулд чацаргана ургах үеийн турш байнга зэрлэг ургамлыг түүж, хөрсийг сийрүүлж байгаарай. Цэвэрлэх үедээ өнгөн хэсгийн үндэстний системийг гэмтээхгүйн тулд анхааралтай байх ёстой. Ишийг боловсруулах гүн нь 5-7 см, тогооны эргэн тойронд 10-12 см-ээс хэтрүүлэхгүйгээр цэвэрлэх хэрэгтэй. Гантай жил чацарганы нэг бутыг зун, намрын турш 3-4 хувин усаар тогтмол услах зайлшгүй шаардлагатай. Мөн органик болон эрдэс бордоогоор бордох хэрэгтэй шүү. Мөн гурван жилд нэг удаа органик бордоо болох амьтны болон ургамлын гаралтай ялзмагийг 10 кг-аар, түүнчлэн эрдсийн гаралтай бордоо болох фосфорийг нэг ам метр талбайд 30-50 гр, калийг 30 гр хэрэглэхийг санал болгодог. Эдгээр бордоог намар хөрсөө сийрүүлж 10 см-ын орчим гүнд хийх нь илүү үр дүнтэй. Азотын бордоогоор чацарганыг бордох шаардлагагүй. Учир нь үндэс болон нахианы системд амьдардаг бактерийн нөлөөгөөр чацаргана агаар мандлаас азотыг өөртөө шингээж, хөрсийг азотоор баяжуулдаг. Суулгац тарьснаас хойшхи 3-4 дэх жилдээ чацаргана жимсээ өгч эхэлдэг. 89 дүгээр сард жимсний болц гүйцнэ.
Б.Эрдэнэ
Та чацаргана тарих уу Чацаргана Бүх төрлийн жимс жимсгэний дотроос манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон. Жимсний найрлагандаа олон төрлийн витамин, тос биологийн идэвхт бодис агүүлдаг чацаргана нь хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог. Чацаргана нь манай орны аль ч бүс нутагт амжилттай ургаж үр дүнгээ өгч байна. Талбайг сонгох Чацаргана хүйтэнд хэдий тэсвэртэй гэрэл, дулаанд дуртай ургамал учраас тарих талбайг сонгохдоо салхи, шуурганд бага өртөх урд ба зүүн урд зүг рүү бага зэрэг халсан наранд цэвэр агаар юм уу, нөмөр тэгш газрыг сонгож авна. Сонгож авсан талбай үржил шим сайтай дунд зэргийн механик бүтэцтэй элсэнцэр хөнгөн чанарын хар, хар хүрэн, цайвар хөрс байх нь тохиромжтой. Талбайны зах салхин талд 2-3 эгнээ улиас юм уу модлог ургамал урвалсан таривал нөмөр болохын хамт цас тогтоох сайн талтай. Талбайг бэлтгэх Талбайн хөрсийг урьдчилан 30-40 см гүн хагалаад, хагалгааны хөндлөн чиглэлд 2-3 удаа борнойдож, хог ургамал ургах бололцоогүй болгоно. 1 га талбайд 30-40 тн бууцаар бордоно. Өөрөөр хэлбэл нүх бүрт 4-8 кг бууц 100200 гр фосфор, калийн бордоо хийж, хөрстэй нь сайн холиод ханатал усалгааг хийнэ. Энэ аргаар суулгац тарих талбайг сайн бэлтгэнэ. Дараа нь 50-60 см диаметртэй, 40-50 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хэрвээ ухаж бэлтгэсэн нүх нь хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээний бууц, элс хольж хөрсөө бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс холих шаардлагагүй. Суулгац тарих хугацаа Хавар 5-р сарын 1-25, эсвэл намар 10 сарын 20-оос 11 сарын 1-ний хооронд тариална. Суулгац тариалахдаа 10 ш суулгацанд 1 ш эр суулгац байхаар бодож, эр суулгацыг голлох салхин талд нь суулгах ба томоохон талбайд бол 4 м-ийн зайтай шуудуу татаж, шуудуу дотор 2 м-ийн зайтайгаар суулгац тарих цэгүүдийг тэмдэглэнэ. Суулгацаа нүхэнд хийхдээ үндсийг нь тал бүр тийшээ тарааж модоо эгц шулуун суулгах хэрэгтэй. Ингээд үндэсний үзүүрээс дээш 5-10 см зузаан нойтон шороонд булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж чигжиж, нягтруулна. Суулгацыг тарьсан өдөртөө багтаан ус гүйх шанагаар буюу мод тарьсан тогоогоо усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрсөнд шингэж нэвчсэний дараа суулгацын хазайлт үндэс ил гарсан эсэхийг шалгаж хазайвал эсрэг талаас нь гадаслаж уях, бага зэрэг шороо нэмж хучих зэргээр зохих засвар хийж хамгаална. Чацаргана тариалах
суулгац, ногоон мөчрөөр үндэслүүлсэн хоёр настай стандартад тохирсон байвал зүйтэй. Усалгаа Чацарганы бутны хэвийн ургалт жил бүр жимслэхэд усалгаа чухал үүрэгтэй чацарганы бутыг тарьсан жил нь 8-аас доошгүй удаа дараагийн жилүүдэд 6аас доошгүй услана. Жишээ нь : 2 дахь жилийн усалгаа o
Нахиа задрахын өмнө буюу задарч эхэлж байх үед 4 сарын 20-оос 30-ны орчим
o
Цэцэглэхийн өмнө 5 сарын 10-аас 20-ны хооронд
o
Бут цэцэглэж дуусаад мөчрийн өсөлт эхлэх үед 6-р сарын 5-аас 15-ны хооронд
o
Үр тогтож, үрэвч томрох үед 6-р сарын сүүлчээр
o
Жимсний өнгө ногоон байснаа шаравтар болон хувирч эхлэх үед 6-р сарын сүүлчээр
o
Мөчрийн өсөлт зогсох үед 9-р сарын сүүлч 10 сарын орчим
Усалгаа бүрийн дараа 2-3 хоноод хөрсийг заавал сийрэгжүүлээрэй. Жижиг талбайд бутыг нөхөн тарьсан бол нүхнүүдийг холбосон шуудуугаар ус урсгах буюу нүх бүрт хувингаар ус зөөж услана. Суулгац арчлах Чацарганы бут 25-40 см 1 иштэй, түүнээс дээш мөчрүүд салаалан зүг бүрлүүгээ жигд тэлж ургасан байвал хөрс боловсруулах, услах, бордох, бутны жимс түүхэд тохиромжтой байдаг. Хавар бүхэн бутын шүүс хөдлөхийн өмнө бут хооронд зэрэгцсэн илүү мөчрийг огтолж хэт нарийн урт мөчрийг тайрч хаяна. Бутыг залуужуулахын тулд 5-7 жилд мөчир салаалах бэлчирт зөвхөн 1 мөчир үлдээж, бусдыг нь огтолж хаях хэрэгтэй. Чацарганы бут 2-4 метрээс өндөр байх шаардлагагүй.Намар жимс хурааж дууссаны дараа мод тарьсан нүх тутамд 10-12 л усаар бодож, цэнэг усалгааг хийгээд анхны цас оронгуут бутны ишийг цасаар булах буюу цөөн мод тарьсан бол даавуу, таараар боож хавар хүртэл байлгана. Энэ нь бутыг хөлдөх болон мэрэгчид идэхээс хамгаалж, байгаа зэрэг юм аа.
Чацаргана тариалахаар зэхэж байна уу Хөрсөө хэрхэн бэлдэх вэ? Аливаа ургамал тарих хамгийн сайн хөрс бол ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг өөртөө агуулж байх ёстой. Хөрсийг эрүүлжүүлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хөрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно. Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ? Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчилгээний ургамал аж. Чацарганыг хавар, намрын алинд ч тарьж болно. Хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу дөрөвдүгээр сарын сүүлчээр, намар тариалах бол 10-11-р сард суулгах нь зохимжтой. Хавар, намрын алинд ч тарьсан таны суулгасан бут эхний жилүүдэд ургац өгөхгүй бөгөөд гурваас таван жилийн дараа үр шимээ өгөх болно. Хаана тарихаа жилийн өмнө шийдээрэй Сонгож авсан газартаа жилийн өмнө 40-50см диаметртэй 35-40см гүн нүх ухаж бэлтгэнэ. Чацарганыг налуу газар тарих нь чухал. Үржил шим сайтай, элсэнцэр бүтэцтэй, хар хүрэн юм уу цайвар хөрс бэлтгэх хэрэгтэй. Харин яг тарих үедээ бэлтгэсэн хөрсөө өмнө ухсан нүхнийхээ гуравны нэг хүртэл дүүргээд 40-60 литр ус хийнэ. Чацарганы ургалтад усалгаа хамгийн чухал. Суулгацаа тарьсан өдөртөө сайтар услах хэрэгтэй. Ус хөрсөнд шингэсны дараа суулгацын хазайлт, vндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, бага зэрэг шороогоо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. айралт, таналт хийж болохгүй. Үндэс нь гуравь дөрвөн жилийн дараа гэхэд ойролцоох газруудаас гарч ирэх учир хоорондын зай нь холхон байх тусмаа сайн. Хөрсийг vе vе сийрэгжvvлэн хөрсний чийглэгийг тогтмол барьж байхаар тооцоолоорой. Харин суулгасныхаа дараагийн жилээс эхлэн жилд зургаагаас доошгүй усална. Усалгааг хийхдээ аль болох суваг, шуудуугаар татах хэрэгтэй бөгөөд есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр хөрсийг нэвчтэл усалж өгнө. Ямар соpтыг сонгох вэ? Монголын эрс тэс хатуу уур амьсгалд чацаргана хамгийн тохиромжтой боловч үүн дотроос “Улаангом”, “Тэс”, “Чандмань” зэрэг сортууд илүү сайн ургана. Эдгээр сортууд нь 20 шахам төрлийн амин хүчил, 10 гаруй бичил элемент, олон төрлийн витамин агуулдна. Ер нь чацарганыг зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шархлаа, хөлдөлт, түлэгдэлт, цацраг идэвхт туяаны хордолтыг эмчлэхэд хэрэглэдэг.
Анхаарах зүйл Нэг бутнаас эхний гурваас таван жилд мөчир, түүнээс хойш салаалсан олон жимст мөчир гарна. Чацарганы бутыг эр, эм гэж ангилах бөгөөд эм бут жимс өгдөг. Эм нь мөчир салаа нарийн, туяхан хайрслаг бүрхүүл бүхий нахийтай байна. Харин эр бут нь том том нахиатай, олон хайрстай, нахиа хоорондын зай бага байдаг. хэрвээ та эр, эмийг нь ялгахад хэцүү байвал анх бут худалдаж авсан газар буюу мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тариалаарай. Нэг эр модонд 10 эм мод байхаар тооцоолж тарьна. Өрхийн аж ахуйдаа арваас доош бут суулгаж байсан ч заавал нэг эр бут суулгах ёстой. Чацрганы ач, тус Чацаргана нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг шүүслэг жимсгэнэ юм. Сүүлийн үед анагаах ухааны салбарт чацарганыг олон талаас нь судлан хорт хавдрын эсрэг бэлдмэл гарган авахаар зорьж байгаа аж. Энэхүү жимс нь ердийн жимстэй харьцуулахад С витамины агууламжаараа хэд дахин илvv байдаг юм. Тухайлбал, 100 грамм жимсэнд 100-300 мг С витамин агуулагддаг тул хvvхдийн биеийн дархлааг сайжруулна. Эрт үеэс дорнын анагаах ухаанд чацарганы тосыг хvний биеийн бодисын солилцоог дэмжих, цус алдалтыг зогсоох болон элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шvvсийг чийг бамын өвчин, ханиад даргааны vед хэрэглэж иржээ. Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн сав¬ны амсрын улайлт, наранд тvлэгдэх, хөлдөлтийн vед хэрэглэж байна. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний өвчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна. Чацаргана тарих
Чацарганы эр эмийг таних арга: Үрээр суулгасан чацарганы суулгац эхний үедээ эр эмийг ялгахад хэцүү байдаг. Нарийн ажиглавал эр суулгацын нахианы булцуу арай том, ойр зайтай байршсан байдаг. Тарьснаас хойш 3-5 дахь жилдээ цэцэг нахиатай болох үедээ эр, эмийн ялгаа нь тодорч эхэлнэ. Эр чацарганы нахиа намар орой, өвөл, хаврын улиралд задраагүй байхдаа олон давхар хайрстай, хэмжээгээрээ том хоорондоо ойр байрласан байх ба сайн ажиглавал нэг наст мөчир нь эмийнхээсээ бүдүүн байдаг. Эм чацарганы нэг наст мөчир нь нарийн турьхан, нахиа нь гол төлөв 2 хайрстай, эрийнхээсээ жижиг, хоорондоо хол байрласан байдаг. Чацаргана 4-5 насандаа үр жимсээ өгч
эхлэх ба 30-40 жил амьдрана. Талбай сонгох: Чацарганыг агааржилт сайтай, сийрэг элсэнцэр, бага зэргийн шавранцар, сул хүчиллэг саармаг орчинтой, ялзмаг ихтэй хөрсөнд тарих нь тохиромжтой. Чацаргана тарих газар бага зэрэг налуу байвал ус тунаж тогтохгүй сайн талтай бөгөөд харьцангуй тэгш гадаргуутай ч байж болно. Агааржилт муу, хүнд шавранцар хөрстэй, цас, борооны ус тунадаг хотгор гадаргуутай талбайд чацаргана тарьж болохгүй. Чацарганы үндэсний систем хөрсний өнгөн хэсэгт ойрхон байрладаг учир услах боломжтой газар сонгож тарих нь зүйтэй. Агааржилт муутай нягт хөрсөнд элс, жижиг ширхэгтэй хайрга, бууцыг ахиухан хийж сийрэгжүүлэн хөрсний бүтцийг сайжруулан тарьж болно. Суулгац тарих: Чацарганы суулгацаа бэлтгэсэн нүхэндээ үндсийг нь жигд тараан суулгаад дээрээс нь үлдсэн хөрсөөр үндэсний хүзүүг 5-7см далд ортол булж, эргэн тойронд нь гишгэж, хөрсийг бага зэрэг сийрүүлж өгнө. Тэгш өнцөгт байрлалаар тарихад голд нь эр ургамлыг, эргэн тойронд эмийг нь байрлуулж суулгана. Цувруулж эгнүүлэн тарих бол эрийг нь салхины голлох чиглэлийн дээд талд байрлуулж 8-10 эм ургамалд нэг эр ургамал ногдох харьцаагаар суулгахад болно. Чацарганы суулгацыг байнгын талбайд хавар тухайн нутгийн цаг агаарын онцлогийг харгалзан 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр нахиа задраагүй байхад тарих нь хамгийн тохиромжтой бөгөөд хэрэв намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө суулгана. Суулгац тарьсан хөрсийг бага зэрэг нягтруулж гишгэн услана. Байнгын талбайд суулгац тарьсны дараа услах , нэмж бордох, усалсны дараа хөрсний өнгөн хэсгийг сийрүүлэх, хог ургамал хортон шавьжийг устгах, хатсан мөчир, үндэслэг ишнээс ургасан найлзуурыг тайрах зэрэг ажиллагаа орно. Чийг, усалгаа хангалттай нөхцөлд чацаргана сайн ургадаг учир 6-7 сард тухайн хөрсний ус шингээж барих онцлог, цаг агаарын тухайн үеийн байдлыг харгалзан усалгааг сайн тохируулах хэрэгтэй. Ойролцоогоор 4-9 сарын сүүлч хүртэл 6 удаа усалгааг ханатал хийх хэрэгтэй байдаг. Намар 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр чацарганы нэг бутанд ойролцоогоор 6-12 хувин ус орохоор тооцож намрын цэнэг усалгааг хийж хөрсөнд ус бүрэн шингэсний дараа бутны эргэн тойрны хөрсийг өнгөц сийрүүлж өгнө. Чацаргана хөгшрөөд ирэхээрээ мөчрийн жирийн өсөлт 10-15см-ээс хэтрэхгүй болж доройтох, үндсэн гол иш нь үхэх тохиолдол байдаг учир өсөлт доройтсон модлог мөчрийг тайрч, залуужуулах арга хэрэглэнэ. Чацарганы өндөр нь 2.4м-ээс илүү байх шаардлагагүй. 7-10 жилд нэг удаа залуужуулах тайралт хийнэ
Чацаргана Чацаргана далайн төвшнөөс 300-5000 метрийн өндөрт 50 хэм хүртэл хүйтнийг тэсвэрлэн ургах чадвартай тул манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тармилжуулан ургуулж болох хамгийн тохиромжтой ургамал юм. Чацаргана бол хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн зохицож 1,5-6 м хүртэл өндөр ургадаг мод хэлбэрийн томоохон бутлаг ургамал. Үндэс нь 0,5-1 м /голдуу 80 см/ гүнд байрлаж хааш хаашаа 6 м хүртэл зайд тархана. Чацарганы суулгацыг хооронд нь 3-4 м зайтай тарина. Хавар 4 сарын сүүлчээр суулгах нь илүү зохимжтой. Тарих суулгац нь 30 см-аас дээш өндөр, 6 мм-ээс дээш бүдүүн иштэй 15 см-аас богиногүй хоёроос цөөнгүй салаа үндэстэй байх ёстой. Чацаргана нь саланги бэлэгтэй ургамал учир 810 эм чацаргана тутамд нэг эр чацаргана ноогдохоор суулгана. Хэрэв энэ харьцааг баримтлахгүй бол чацаргана үр жимсээ өгдөггүй. Эр ургамлын нахиа гонзгой эм ургамлынхаас 2-3 дахин том олон салбарласан хайрслаг бүрхүүлтэй мөчир нь бадриун байна. Эм ургамлын мөчир туяхан нахиа жижиг бөөрөнхий хоёр хайрслаг бүрхүүлтэй байна. Чацарганы тухай Чацаргана нь найрлагандаа уусах чадвар сайтай сахар / фруктоз, глюкоз/, органик хүчил, каротинойдын найрлаганд ордог VC, VE, VB1, VB2 зэрэг олон төрлийн витаминуудыг агуулдаг шим тэжээлээр баялаг жимс юм. Боловсруулаагүй жүүс нь хүний биед хэрэгтэй олон төрлийн микро элементүүд болон 18 төрлийн амин хүчлийг агуулдаг. Чацарганы жимсний жүүс нь бусад модoт жимснээс олон төрлийн найрлагатайгаараа давуу юм. Чацаргана нь С витаминаар баялаг бөгөөд ердийн жимстэй харицуулахад хэдэн арав дахин илүү юм. Мөн Е витамины агууламж нь бүх төрлийн жимснүүдээс хамгийн их юм. Эдгээр найрлагууд нь хүний биед амархан шингэдгээрээ онцлогтой. Хятадын уламжлалт эмчилгээний бүртгэлийн толь бичигт дурдагдсанаар чацарганыг олон төрлийн эмчилгээнд хэрэглэх бололцоотой гэжээ тухайлбал, цусыг эрүүлжүүлэх, гэдэсний өвчин мөн цангахаас сэргийлэх зэрэгт. Чацарганы жүүс нь түүнийг гаргаж авах явцад бохирддоггүй. Чацарганы өтгөрүүлсэн жүүс Хэдийгээр чацарганы боловсруулаагүй жүүс нь найрлагадаа олон төрлийн шим тэжээлтэй бодисын агуулдаг ч метаморфозод орж бохирдохдоо амархан байдаг. Боловсруулаагүй жүүс нь эзлэхүүн ихтэй боловч тунадаггүй яг үүнтэй адилаар тээвэрлэхэд тийм ч тохиромжтой бус юм. Боловсруулаагүй жүүсийг 50 градус хүртэлх темпратурт вакуумжуулсан нөхцөлд өтгөрүүлдэг. Өтгөрүүлсэн жүүс нь амины хүчил, С, В1, В2, РР3 гэсэн натурал витаминууд олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Боловсруулаагүй жүүсний амт чанар, найрлага, витаминууд нь хэвээр хадгалагддаг.
Өтгөрүүлсэн жүүс нь зунгааралдсан хүрэн өнгөтэй шингэн юм. Өтгөрүүлсэн жүүсийг түүнээс 3 дахин их усаар шингэлэхэд боловсруулаагүй жүүс болж хувирна. Бодит болон химийн гол үзүүлэлтүүд: Нийт хатуулагийн хэмжээ –55% Нийт хүчлийн хэмжээ –12% Витамин—800мг/100г Өтгөрүүлсэн жүүс нь түүний цаашдын хэрэглэх процессоос ихээхэн хамаардаг. Энэ нөхцөлд чацарганы бүтээгдэхүүний чанар, тээвэрлэлт, хадгалалтанд анхаарах хэрэгтэй. Хэрэглээ ба Зааварчилгаа: • • • • •
Чацарганы жүүс нь ядаргаа тайлах, өсөлтийг сайжруулахад жимсний ундаа болон цайны зориулалтаар амаар уух шингэн юм. Жимсний чанамал болон цэлцэгнүүр үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Зайрмаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ Вино үйлдвэрлэх хөрөнгө гаргаж авахад хэрэглэнэ Цуу болон цууны төрлийн ундаа үйлдвэрлэх хөрөнгө гаргаж авахад хэрэглэнэ.
Чацаргана нь витамин, эрдэс бодис, органик хүчил болон биологийн идэвхт нэгдлүүдийг баялаг, их хэмжээгээр агуулсан байдаг тул маш их үнэ цэнэтэй жимсгэнэ юм. Чацаргана дахь С витамины хэмжээ нь 100гр жимсэнд 100-300мг, навчинд 370мг хүрдэг байна. Нэг хоолны халбага чацаргана нь хүний нэг өдрийн С витамины хэрэгцээг хангадаг. Чацаргана А, В1, В2, В4, В6, В8, В9, К, Р, РР, Е витаминуудаар баялаг. Чацарганы 100гр жимсэнд А витамин 60мг, Е вит-140мг хэмжээтэй байдаг байна. Бусад витамин, микро элементүүд бага хэмжээтэй байдаг боловч тэдгээрийн хэрэгцээ хүний бие организмд тун өчүүхэн бага байдаг. Витамин, биологийн идэвхт бодис, микро элементүүдийн ховор нандин цуглуулга учраас чацаргана нь хүн орхоодой юмуу бугын цусан эврийн адил бие организмыг хүч тамир оруулах үйлчилгээтэй юм. Чацарганы тосыг уух байдлаар дотуур мөн түрхэх байдлаар гадуур хэрэглэдэг. Тос нь 40-100мг каротин, 180-250мг каротинойд агуулдгаараа А витамины баялаг эх үүсвэр болдог. Түүнчлэн Е витамин өндөр хэмжээтэй буюу 110-165мг агуулагддаг байна. Чацарганы тос нь өвдөлтийг намдаах, шарх аниулах мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ арьсны элдэв төрлийн /дулааны, химийн, цацрагийн үйлчлэлээр бий болсон/ түлэнхийг эмчлэхэд хэрэглэдэг. Нэг хоёрдугаар зэргийн түлэгдэлтийн үед арьсны гэмтсэн хэсэгт чацарганы тосыг
өдөрт 2 удаа түрхэж хэрэглэдэг. Нэлээд гүнзгий түлэгдэлтийн үед чацарганы тос нь түлэгдэлтийн шархыг аниулахад илүү тус дэм болж арьс шилжүүлэн суулгах хөрсийг бүрдүүлж өгдөг. Чацаргана үржүүлэх арга Чацаргана ургахад манай орны цаг уур нэн таатай нөлөөтэй бөгөөд чацарганын модыг үржүүлэх олон арга байдаг юм. Тухайлбал: Модлог мөчрийн тайрдсаар үржүүлэх арга Энэ бол харьцангуй хялбар арга. Оройн нахианы нэг наст модожсон хэсгийг 15 – 20 см урттай огтлон аваад үзүүрийг нь чацуулан тавина. Ингэхдээ таваас доошгүй нахиатай байх хэрэгтэй. Хэрэв олон тоотой бол 50 – 100 ширхэгээр багцалж тавиарай. Эдгээр багцаа гялгар уут эсвэл чийгтэй элсэнд босоо байдлаар суулгаж хадгална. Ингэж бэлдсэн чацарганын мөчрөө дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногт эсвэл тавдугаар сарын эхний хорь хоногт багтаан суулгана. Ингэхдээ 5 Х 10 метр. кв талбай бүхий хөрсийг шуудуулж ухан хайрцаглан бэлтгэнэ. Эгнээ хооронд 30 см, таримлын хооронд таван см зайтайгаар суулгавал сайн. Ингэхдээ мөчөрнийхөө гуравны нэгийг хөрснөөс ил гарахаар /дөрвөөс таван нахиаг / суулгаарай. Чацарганын мөчрөө тарихын өмнө гумат, кали, гетероауксины уусмалд 14 – 18 цаг байлгаад дараа нь цэвэр усанд угааж суулгах хэрэгтэй. Уусмалдаа мөчрийг жигд дүрэхийн тулд задгай амтай хавтгай ёроолтой саванд уусмалаа хийнэ. Суулгацаа долоо хоногт хоёр удаа, хоёр сарын турш услаж байх хэрэгтэй. Харин долдугаар сарын дунд үеэс эхлэн долоо хоногт нэг удаа услахад хангалттай. Модлог мөчир 30 - 45 хоногт үндэсжиж ургаж эхэлнэ. Зуны туршид хог ургамлаас байнга цэвэрлэж, хөрсийг нь сийрүүлж арчилж чадвал сайн сортын, жимс их авдаг чацарганын төгөлтэй болж болно. Ногоон мөчрийн үржүүлэг Хэрвээ та хавар мөчрөөр үржүүлэх ажлыг хийж амжаагүй бол долдугаар сард ч бас хийж болно шүү дээ. Юу гэвэл, долдугаар сарын эхний хоёр арав хоногт чацарганын шинээр нахиалсан мөчир нь модлог хатуу болсон байдаг юм. Энэ үед нь дөрвөөс зургаан навчтай мөчрийг 30 – 40 см урттайгаар тайрч авах хэрэгтэй. Ингэхдээ бүрхэг өдөр, өглөөгүүр хийвэл сайн. Дараа нь өмнөх аргын нэг адил уусмалд 12 – 14 цаг байлгаад жижиг хүлэмжинд суулгана. Хүлэмжний хөрсийг бэлтгэхдээ юуны түрүүнд бүх хөрсийг ухаад доор нь голын хайргыг 8 -10 см зузаан дэвсэж өгнө. Түүний дээрээс 15 -25 см ялзмагтай хар шороо болон нарийн ширхэгтэй элснээс ижил хэмжээтэй хольж, арван см зузаантай тарааж өгнө. Дараа нь элс цацаж уг хөрсийг сайтар нягтаршуулах шаардлагатай. Чацарганын мөчрөө эгнээ хооронд гучин см, мөчир хооронд таван см
зайтаагаар суулган мананцар усан бороо орох маягаар услахад хүлэмжин дотор манан үүсдэг. Эхний 20 – 25 хоногт 10 – 20 минутын зайтай мананжуулахад суулгасан бүх мөчир ургаж, сарын хугацаанд үндэслэж навч нь ургаж эхэлдэг. Харин энэ үеэс эхлэн усалгааг багасгаж, хүлэмжиндээ салхи оруулан, дулааны хэмийг аажмаар бууруулах хэрэгтэй. Хүлэмжийн температур 24 – 29 хэм байвал сайн. Үүнээс илүү нэмэгдвэл хүлэмжиндээ салхи агаар оруулж хэмийг бууруулж байх хэрэгтэй. Хоёр сарын дараа хучлагыг авч суулгацаа хэвийн нөхцөлд дасгана. Долоогоос арав хоногтоо нэг удаа мананжуулах усалгаа хийж, тарьцаа өлчиржүүлж, хасах хэмтэй болоод ирэх үед суулгацаа үртэс, өвсөөр хучина. Хавар агаарын дулаан нэмэх хэмтэй болох үед хучлагыг аван арчилгаа,усалгааг хийнэ. Чацарганыг үндсээр үржүүлэх Чацарганын модыг үндсээр нь үржүүлэх нь ажиллагаа багатай хялбар арга. Чацарганын мод нь ганц үрнээсээ хэдэн арван метр, км үргэлжлэх бичил төглийг зөвхөн үндэснээсээ салаалан үүсгэдэг өвөрмөц онцлогтой ургамал юм. Үүний тулд чацарганын бутыг элсэрхэг хөнгөн хөрсөнд суулгаад хөрсний өнгөн хэсгийг зөөллөж, боловсруулан услахад олон суулгац бэлтгэх боломжтой болдог. Үндэснээс салаалан суулгасан суулгац арчилгаа сайн хийвэл жилд 50 – 60 см өндөр ургаж чадна. Чацарганын мөчрийг залгаж үржүүлэх Энэ арга нь амт чанар сайтай арвин их чацаргана жимс хураах шинэ сортыг гаргаж авахад хамгийн тохиромжтой арга. Үүний тулд үндэсний хүзүүвч хэсгээр 5 10 мм бүдүүнтэй, нэг настай, 50 – 60 см мөчиртэй суулгацыг сонгон авах хэрэгтэй. Гурван настай мөчрийг тайван байдалд орсон үед нь бэлтгээд залгалтыг тавдугаар сард хийдэг. Үндэснийхээ хүзүүвчээс 8 -10 см зайд залгалт хийж полиэтелины лентээр чанга ороож бэхжүүлнэ. Чацаргана жимсний ач тус Чацаргана нь эмийн ургамал гэдгийг хүмүүс бүр эрт үеэс мэддэг байжээ. Эртний Грект гэхэд чацарганын навч, шинэхэн нахиа мөчрөөр нь цэрэг, дайчид болон морьдоо эмчилдэг байжээ. Эмийн шинж чанар нь чацарганын жимс, навч, үрэнд нь байдаг. Өвөл болж хүйтэрсэн ч жимс нь анагаах чанараа алддаггүй онцлогтой. Чацарганын жимсийг хураах хамгийн тохиромжтой үе нь өглөө, оройдоо агаарын температур - 15 хэмээс доогуур байх үед гэнэ. Харин нартай үед жимсийг хураах тохиромжгүй байдаг. Учир нь амархан нялцайдаг юм. Хөлдөөсөн байдлаар жимсийг хагас жил хадгалах боломжтой. Чацарганын жимсэнд С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос болон төмөр, кали гээд олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх
биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны дараа ч сайн хадгалагдаж үлддэг байна. Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганын навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхижүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байдаг. - Ходоодны шарханд чацарганын тосыг өдөрт хоёроос гурван удаа цайны нэг халбагаар уувал сайн. - Ходоодны хавдрын үед чацарганын жимсийг хоолны халбагаар өдөрт гурваас дөрвөн удаа идэж байх хэрэгтэй. - Зүрх судасны өвчин, үе мөчний өвчний үед чацарганын навчны ханд, эсвэл цайг уух хэрэгтэй. Хандыг бэлтгэхэдээ: Нэг хоолны халбага хатаасан навчийг нунтаглаад нэг стакан усанд хийж арван минут буцалгана. Тал стаканаар өдөрт хоёр удаа уух хэрэгтэй. Харин цайнд таван грамм навчийг нэг стакан буцалсан усанд хийж хандалж уугаарай. - Шинэхэн жимс болон шүүсийг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай хүмүүс ууж хэрэглэж болохгүй. - Шээсний замын эрхтнүүд чулуутай үед уухыг хатуу хориглоно. /Энхчимэг/ Чацаргана-Монгол Брэнд болж чадах уу? Чацаргана хэмээх тал бvрийн ашигтай энэ ургамалыг монголчууд эрт дээр vеэс эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн тvvхэн уламжлалтай. Сvvлийн vед чацарганын vйлдвэрлэл нэмэгдэж, энэ жимсээр цэвэр шvvс, тос, чанамал зэрэг тєрєл бvрийн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэх болсон нь сайшаалтай. Энэ ч утгаараа МVХАVТ чацарганын ач холбогдлыг vндэсний хэмжээнд зєвлєлдєх хvртэл єндєрт тавьж байна. Саяхан тус байгууллага нь Зоос банктай хамтран "Нэг аймаг-Нэг органик бvтээгдэхvvн" хєдєлгєєний хvрээнд "Монголын брэнд-чацаргана" сэдэвт vндэсний зєвлєгєєнийг анх удаагаа зохион байгуулжээ. Уг зєвлєгєєнд УИХын гишvvн, Чацаргана судлал vйлдвэрлэлийн холбооны ерєнхийлєгч академич Ч.Авдай, "Чацаргана" хєтєлбєрийн зохицуулагч, Увс аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга Ж.Доожав, "Хvнс тех" корпорацийн ерєнхийлєгч Ph.D Б.Хvvхэнхvv, Дархан хотын ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хvрээлэнгийн захирал Ph.D Ж. Мижиддорж нарын хvмvvс оролцож илтгэл тавилаа.
"Нэг аймаг нэг органик бvтээгдэхvvн" хєдєлгєєний хvрээнд МVХАVТ-ын дэргэдэх Био, эко бvтээгдэхvvний хєгжлийн зєвлєлєєс чацарганы аж ахуйг хєгжvvлэх асуудлаар сонирхолтой судалгаа хийснийгээ оролцогчдод танилцуулсан байна. Эрдэмтэн доктор Ж.Мижиддорж "Монгол орны чацаргана тариалалтын одоогийн байдал, шийдвэрлэх асуудал" сэдвээр тавьсан илтгэлдээ Монгол орныг чацарганажуулах хєдєлгєєнийг єрнvvлэхийн тулд хэд хэдэн санал хэрэгжvvлэх нь чухал гэж vзжээ. Тухайлбал, чацаргана судлалын салбарт бий болсон оюуны потенциал, эрдэмтэн, судлаачдын ажилд тулгуурлан стратегийн чухал энэ таримлын талаар цаашид баримтлах тєр засгийн нэгдсэн бодлогыг тодорхойлох vvрэг бvхий "Чацаргана судлалын vндэсний тєв"-ийг байгуулах санал санаачлагыг хэрэгжvvлэх. Энэ тєв нь нэгэнт байгуулагдсан "Чацаргана хєгжvvлэх Монголын нийгэмлэг"-ийн vйл ажиллагааг эрчимжvvлэх, эрдэмтэн судлаачдын ажлын уялдаа холбоог сайжруулах замаар ойрын vед "Чацаргана хєтєлбєр"-ийг шинэчлэн боловсруулж холбогдох дээд байгууллагад єргєн барих шаардлагатай. Тиймээс чацарганы таримал цэцэрлэгийн талбайг нэмэгдvvлэхийн зэрэгцээ байгалийн чацарганыг зохистой ашиглах, хамгаалах, нєхєн сэргээх замаар нєєцийг нь арвижуулах оновчтой бодлого хэрэгтэй. Орчны бохирдолт, хуурайшилт, цєлжилт, хэт халалт, хvний зохисгvй хэрэглээ, тvрэмгий ашиглалт зэрэг нь байгалийн нєєцийг хомсдуулах шалтгаан болж байна. Чацаргана тариалагчдыг дэмжих зорилгоор "Чацаргана" сан байгуулж зvй зохистой зарцуулахын хамт байгалийн зэрлэг чацарганы голомт газрууд тухайлбал, Ховдын Булган гол, Завхан гол, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн бэлчир зэргийг тєрийн хамгаалалтанд авах нь зvйтэй гэж vзэж байна. Чацарганы vйлдвэрлэлийгэрчимжvvлэхийн тулд ойрын 5-10 жилд 1000-1500 га-аас доошгvй талбайтай чацарганы цэцэрлэг байгуулах шаардлагатай. Энэ зорилгоор Увсын Улаангомын ХАА-н нэгдсэн туршлага станц, УГТСЭШХ, Чацарганы нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагыг ашиглах замаар жилд 500-600 мянгаас багагvй сайн сортын чанартай суулгац гаргаж, чацаргана тариалагчид, жимс жимсгэнэ сонирхогчдыг хангах хэрэгтэй байна. Тvvнчлэн тєвийн болон бvсийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг тvшиглэн судлаачид жимсчдийн залуу халааг бэлтгэх, мэргэжил дээшлvvлэх, судалгааны цаашдын чиглэлийг тодорхойлох vvрэг бvхий эрдэм шинжилгээ сургалт сурталчилгааны тєвvvдийг байгуулах шаардлагатай. Чацаргана тєдийгvй жимс жимсгэнийг тарих, боловсруулах, ашиглах шинэ мэдээ мэдээллийг нийтийн хуртээл болгоход энэ тєв чухал vvрэгтэй.
Сvvлийн жилvvдэд Япон, БНСолонгос зэрэг улс манай орны чацарганыг ихээр сонирхож єєрийн улсад энэ жимсийг аваачих, хамтарсан хєрєнгє оруулалттай цэцэрлэг байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулаад байгаа тухай олон саналыг Ж.Мижиддорж хэлжээ. Уг арга хэмжээнд оролцогчдын ихэнх нь чацаргана тариалалтыг нэмэгдvvлэхийн тулд чацаргана тарих сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хvмvvст буцалтгvй тусламж, хєнгєлєлтгэй зээл олгох, хураан авсан ургацад нь урамшуулал тэтгэлэг олгох, улс, аймаг, сумын аварга цол урамшуулж дэмжих нь зvйтэй гэсэн санал дэвшvvлж байлаа. Харин Ж.Доожав илтгэлдээ, 1964 оноос хойш чацарганын морфологи, биологи, селекц, биохими, технологийн судалгаанууд иж бvрэн явагдаж Увсын чацарганаар 7 хvн эрдмийн зэрэг хамгаалж 30 гаруй шинэ бvтээлийн патент авч, 5 хун тєрийн соёрхол хvртсэнийг онцоллоо. Тэрбээр, чацаргана нь нийгэм эдийн засгийн єгєєжийн хувьд ажилгvйдэл ядуурлыг бууруулж, хvн бvрт ажил эрхлэх, орлогоо єсгєх боломжийг бvрдvvлэх ба байгаль экологид эерэг нєлєє vзvvлэх зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэдгээрээ онцлогтой чухал ургамал. Тvvнчлэн гадаадын хєрєнгє оруулалтыг татах, экспортын чиглэлийн зах зээлийн багтаамж хэрэгцээ єндрєєс гадна нэг га талбайд 1500 орчим суулгац тарьж нэг бутнаас 5кг жимс хураахад 6700кг буюу одоогийн ханшаар 16.8 сая 6 тєгрєгийн орлого орох боломжтой. Увс аймгийн иргэн бvр 0.1 га газарт чацаргана тарих буюу нєхєн сэргээхэд 8000 га ч талбайгаас зєвхєн жимснээсээ 134.4 тэрбум орчим тєгрєгийн орлого оруулах болно. Энэ нь нэг хvнд оногдох ДНБ-г 1.7 сая тєгрєгєєр нэмэгдvvлэхээс гадна боловсруулж чадвал энэ тоо 10 дахин нэмэгдэх єндєр ач холбогдолтой жимс гэж ярьжээ. Монголд анх "чацаргана" хетєлбєр батлагдаж бодлогын тvвшинд дэмжигдэх боломж бvрдсэнээрээ энэхvv хєтєлбєр хэрэгжих бvрэн боломжтой гэж Ж.Доожав vзэж байна. Суулгац бэлтгэх, тариалах, арчлах, ургуулах, хураах, боловсруулах 40 жилийн туршлагатай, чацаргана тариалахын ач холбогдлыг ойлгодог ард иргэд аж ахуйн нэгж олширч байгаа, байгалийн чацаргана хараахан бvрэн устаагvй, шинжлэх ухааны vндэстэй бодлого явуулах гадаад дотоод боломж бvрдсэн, боловсон хvчний зохих нєєцтэй, боловсруулах салбарт шинэ техник, технологи нэвтэрч байгаа, ургац эхэлснээс хойш олон жилийн турш хєрєнгє оруулалт бага шаардаж vр ашгаа єгдєг зэрэг олон давуу тал, нєхцєлvvд бий болсон байна. Гэвч чацаргана тариалахын ач холбогдлыг хvн бур, ялангуяа удирдлагын тvвшинд тодорхой ойлголтгvйн улмаас дэмжигдэхгvй байгаа зэрэг бэрхшээлvvд ч мєн дагалдаж байна. Тvvнчлэн эхний хєрєнгє оруулалт их
хэмжээгээр шаарддаг, эх vvсвэр дутагдалтай, услах боломжтой талбайг бvх хvмvvст хvртээх боломж хомс, иргэдийн дунд бэлэнчлэх сэтгэлгээ хєгжсєн, сортын бодлого алдагдсан зэрэг гадна дотны нєлєєлєл ч мєн чацарганын цаашдын хувь заяанд сєргєєр нєлєєлж байгаа аж. Тиймээс цаашид "Чацаргана" хєтєлбєрийн зvгээс банк санхvvгийн байгууллагуудад чацарганы технологийн онцлогт тохирсон 4-5 жилийн хугацаатай, бага хvvтэй шинэ бvтээгдэхvvн гаргах санал тавих, улсын тєсвєєр чацарганы эх цэцэрлэг, суулгац бэлтгэх хvлэмж байгуулж, лизингээр сонирхсон иргэдэд эзэмшvvлэх, олон улсын зээл тусламжаас "чацаргана сан" байгуулахад дэмжлэг vзvvлэх, чацарганыг ойжуулах, цєлжилтєєс хамгаалах, ажилд єргєн ашиглах, чацаргана тариалсан иргэдэд, ойжуулах сангаас тарьсан модыг vнэлэж хvлээн аваад урамшуулдаг журам тогтоох, чацаргана боловсруулах тоног тєхєєрємжийг гааль, нэмэгдсэн єртгийн татвараас чєлєєлvvлэх, чацарганын навч, мєчрийг малын тэжээлд ашиглах, ашигтай элементvvдийг ялган авах технологи эзэмших, гадаад оронд монгол чацарганы чанарыг сурталчилах ажлыг эрчимжvvлэх зэрэг асуудлуудад зєвлєгєєнд оролцогчид анхаарах хэрэгтэй хэмээнсанал нэгдэцгээж байв. "Чацаргана" хєтєлбєрийнхєн чацаргана нь Монголын брэнд болох шинэ салбар бєгєєд Увс аймаг нь Монголд чацарганы аж ахуй хєгжvvлэх vндсэн бааз суурь мєн хэмээй vзлээ. Чацарганы аж ахуй эрхэлснээр ажилгvйдэл, ядуурлыгарилгаж, байгаль экологийг сэргээж, нэг хvнд оногдох vндэсний орлогыг нэмэгдvvлж, иргэд эрvvл аж тєрж, экспортын баримжаатай экологийн цэвэр бvтээгдэхvvн vйлдвэрлэж, хєгжиж буй орны хvний хєгжлийн vзvvлэлтэд хvрэх боломжтой юм байна. Чацарганы жимс тєдийгvй навч, залуу мєчрийг цай, тэжээл, эмийн тvvхий эдээр ашиглаж болдог юм байна. Экологийн цэвэр бvтээгдэхvvн vйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргана. Тvvнчлэн хvний дундаж наслалт нэмэгдэхээс гадна эм, хvнс, гоо сайхны эцсийн бутээгдэхvvнийг олон нэр тєрлєєр vйлдвэрлэвэл vр ашиг нь улам нэмэгдэнэ. Арвайн гурилыг чацарганы тосоор баяжуулах технологи эзэмшвэл цоо шинэ "брэнд"-ийгдахин бvтээж болох гэнэ. Бvх нийтээрээ энэ хєдєлгєєнд хамрагдаж байж жинхэнэ брэнд болох учиртай. Чацарганы навч, залуу мєчрийг малын тэжээлд ашиглах, хурдан морь тэжээхэд vр дvнтэй, хураах, савлах, хадгалах, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх зорилт хvлээгдэж байгаа юм байна. Дашрамд дурдахад чацаргана тариалах хvсэлтэй, энэ салбарт хувь нэмрээ оруулах аж ахуйн нэгжvvд МVХАVТ-ын дэргэдэх Ногоон зээлийн баталгааны санд хандаж болох юм. Ногоон зээлийн батал¬гааны сан нь цэвэр vйлдвэрлэл, байгаль орчинг хамгаалах, бизнесийг дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр чиглэлээр vйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад шаардагдаж буй хєрєнгє оруулалтын
зээлийн барьцаа, хєрєнгє хvрэлцэхгvй хэсэгт єєрийн менгєн хєрєнгєєр нэмэлт барьцааны баталгаа гаргадагажээ. Ч.Оюу Бизнес таймс /Дугаар 28/522/ Чацарганаар vсээ хэрхэн арчлах вэ? Yс сайхан бол зvс сайхан гэдэг мэргэн vг аль эртний уламжлалтай. Энэ vг єнєєдєр ч vйлчилсээр л байгаа. Гэсэн ч vсний байдал тухайн биеийн онцлог, эрvvл мэндээс их хамаардаг. Yсийг чацаргана, хамба шарилж, яншуй зэрэг ургамлаар арчилваас сайхан ургадаг. Залуу чацарганы найлзуураар /20 г тvvхий эдийг нэг стакан устай буцалгаж хєргєнє/ ханд хийж тvvгээрээ толгойн хуйхыг арчина. Yvнээс гадна vсийг хурдан ургуулж, єтгєн болгохын тулд шинэхэн чацарганыг идэх хэрэгтэй. Эсвэл уг жимсний навчийг цай шиг хандалж уугаарай. Уг хандыг єдєрт хоёр удаа хоолны дараа зєгийн бал, элсэн чихэртэй уувал vс чинь зєєлхєн гялалзсан болно. Харин таны бие хєнгєхєн цовоо болсныг та мэдрэх болно. Массаж хийх хэрэгтэй Yсийг бэхжvvлэхийн тулд vсээ угаасны дараа хамба шарилжийн хандаар зайлах хэрэгтэй. Yvнд: 20 г хамба шарилж дээр 20 мл буцалсан усыг нэмээд 15-20 минут байлгаад л бэлдмэл бэлэн боллоо гэсэн vг. Уг ханд нь vсэнд ялимгvй шаргал туяа суулгаж єгдєг. Ингэж vсэнд ургамлаар курс эмчилгээ хийвэл vс унахаа больж мєн салаалсан vзvvрийн тухай мартаж болно. Мєн тvvнчлэн улаан лооль, амтат гуаны шvvс, сонгино, чихэрлэг перец, яншуй, сармисуудыг хольсон зуурмаг нь vсний хуйхыг сэргээж чанга болгодог. Ер нь эдгээрийн алийг нь ч дангаар нь хуйхандаа тvрхэж тойрог маягаар массаж хийвэл эмчилгээ болж байна гэсэн vг. Энэ хєнгєн массаж нь гэмтсэн vсний хуйханд цус юvлж хуйхыг аажмаар сэргээж, бэхжvvлж єгдєг ач холбогдолтой. Чацаргана анагаах ухаанд Монгол, Тvвдийн эмнэлэгт чацарганы тосыг хvний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын євчинд, жимсний шvvсийг чийг бамын євчинд, ханиад ядаргааны vед олон жилиин турш хэрэглэж ирэв. Чацарганы шvvсийг шахаж авсны дараа vлдсэн шахдасыг халааж нуруу, бєєрєндєє жин тавих зэргээр эрт дээр vеэс хэрэглэж ирсэн тvvхтэй. Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор талын эрхтний шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн савны амсрын улайсалт, шарх, урагдалт, наранд тvлэгдэх, хєлдєлтийн vед тvрхэж хэрэглэнэ. Мєн амны хєндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний євчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, бусад бодистой хольж гоо
сайхны зориулалтаар ашиглана. Ходоодны шархлааны vед хоол идэхээс 30 минутын ємнє хоолны халбагаар єдєрт гурван удаа ууна. Эмчилгээг 21 хоногоос нэг cap хvртэл vргэлжлvvлэх бєгєєд эмчилгээний vед архи, дарс, хvчиллэг зvйл хэрэглэхгvй байх нь зvйтэй. Мєн арван хоёр нугалаа гэдэсний шархлаа євчний vєд хоол идэхээс 30-40 минутын ємнє цайны халбагаар єдєрт 2-3 удаа, 7-10 хоног хэрэглэнэ. Эмэгтэйчvvдийн савны амсарын шархлаа, урагдалт, улайлтын vед бєєрєнхийлсєн цэвэр хєвєнд (тампон) 5-10 мл ариутгасан тос шингээж, шархтай хэсэгт тавих бєгєєд 16-24 цаг тутамд сольж байх шаардлагатай. Эмчилгээ 8-12 хоног vргэлжилнэ. Шархлаа гvнзгий, гvн хєлдсєн vед тосыг тэр хэсэгг шууд тvрхвэл амсар нь аньж идээлж болзошгvй тул захаас нь эхлэн бага багаар тvрхсээр гvн шарханд хvргэнэ. Чацарганы шvvсийг 1:5 харьцаагаар усаар шингэлж, амт оруулах тєдий хэмжээний элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хєлс чийхарч, бие тавигдан ядаргаа арилж, зvрх судас, гэдэс дотор, амьсгалын эрхтний vйл ажиллагаа эрч сайжирна6 Жимс, жимсгэний аль ч тєрлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ эмчийн зєвлєгєє авч, тvvний хяналтад байлгах шаардлагатай. Чацаргана амьдралд тустай Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бєгєєд хавар тарих бол бутны нахиа хєєхийн ємнє буюу дєрєвдvгээр сарын сvvлч, тавдугаар сарын эхээр тариалж болно. Жимсийг 9-11 сард хурааж авах бєгєєд тос гарган авч цэвэр шvvс, ундаа хийх, жимсний чанамал бэлтгэх зэрэг олон хэлбэрээр ашигладаг. Чацаргана 2-5 м єндєр, олон салаалж мєчирлєсєн, мєнгєлєг цайвар ногоон єнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчилгээний ургамал аж. Хувийн хашаа, жижиг талбайд тарихдаа 40-50 см диаметртэй, 35-40 см нvх ухаж бэлтгэнэ. Хэрвээ ухсан нvх чинь хvнд шаварлаг хєрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж, хєрсєє сайжруулаарай. Сийрэг саарал хєрстэй бол элс заавал холих шаардлагагvй. Харин нvх бvрт 4-8 кг бууц заавал хийж, 200-400 гр суперфосфар нэмж єгвєл илvv vр дvнтэй. Ингээд суулгацаа суулгахын ємнє 40-60 л ус хийх хэрэгтэй. Бутны эгнээ хооронд 4м, бут хооронд 2-2.5 м зайтай, єєрєєр хэлбэл, нэг бутанд 6 м.кв хэмжээтэй талбай оногдохоор тооцоолох хэрэгтэй. Жишээ нь, 10 ширхэг бутанд 10х10м талбай байхад хангалттай. Мэдээж, цэцгийн тоос
хvртэх нєхцлийг бодож, тэгш єнцєгт дєрвєлжин хэлбэртэй талбайг засах нь зvйтэй. Нvхэндээ суулгацаа суулган vндэсний vзvvрээс дээш 10-15 зузаан нойтон шороогоор булаад тойруулан зєєлєн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацаа тарьсан єдєртєє сайтар услах хэрэгтэй. Ус хєрсєнд шингэсны дараа суулгацын хазайлт, vндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, бага зэрэг шороогоо нэмж єгєх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Цаашид хєрсийг vе vе сийрэгжvvлэн хєрсний чийглэгийг тогтмол барьж байхаар тооцож, тарьсан жил нь наймаас доошгvй, дараагийн жилvvдэд зургаагаас доошгvй удаа усална. Усалгааг аль болохоор суваг шуудуу ашиглах хэрэгтэй бєгєєд есдvгээр сарын сvvлч, аравдугаар сарын эхээр хєрсийг нэвчтэл усалж єгнє. АНАГААХ УХААНД АЧ ТУСАА ЄГЧ БАЙНА Энтеровирусийн халдвар авч ХЄСVТ-д эмчлvvлж буй хvvхдvvдэд энэ сарын 20-оос эхлэн чацарганы шvvс єгч эхлээд байгаа билээ. Учир нь чацаргана дахь С витамин ердийн жимстэй харьцуулахад хэд дахин илvv байдаг юм. Тухайлбал, 100 грамм жимсэнд 100-300 мг С витамин агуулагддаг тул хvvхдийн биеийн дархлааг сайжруулна. Монгол, тvвд эмнэлэгт чацарганы тосыг хvний биеийн бодисын солилцоо, цус алдах, элэг уушиг, гэдэс дотрын євчинд, жимсний шvvсийг чийг бамын євчинд, ханиад ядаргааны vед хэрэглэж иржээ. Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн савны амсрын улайлт, наранд тvлэгдэх, хєлдєлтийн vед хэрэглэж байна. Мєн амны хєндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний євчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна. Зууны мэдээ /дугаар 128/2888/ Чацаргана тариалахаар зэхэж байгаа бол Хєрсєє хэрхэн бэлдэх вэ? Аливаа ургамал тарих хамгийн сайн хєрс нь ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг єєртєє агуулж байх ёстой. Хєрсийг эрvvлжvvлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хєрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно.
Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ? Чацаргана 2-5 м єндєр, олон салаалж мєчирлєсєн, мєнгєлєг цайвар ногоон єнгийн урт навчтай буйлс хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин, идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг. Дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчилгээний ургамал аж. Чацарганыг хавар, намрын алинд ч тарьж болно. Хавар тарих бол бутны нахиа хєєхийн ємнє буюу дєрєвдvгээр сарын сvvлчээр, намар тариалах бол 10-11-р сард суулгах нь зохимжтой. Хавар, намрын алинд ч тарьсан таны суулгасан бут эхний жилvvдэд ургац єгєхгvй, гурваас таван жилийн дараа vр шимээ єгєх болно. Хаана тарихаа жилийн ємнє шийдээрэй Сонгож авсан газартаа жилийн ємнє 40-50 см диаметртэй 35-40 см гvн нvх ухаж бэлтгэнэ. Чацарганыг налуу газар тарих нь чухал. Vржил шим сайтай, элсэнцэр бvтэцтэй, хар хvрэн юм уу цайвар хєрс бэлтгэх хэрэгтэй. Харин яг тарих vедээ бэлтгэсэн хєрсєє ємнє ухсан нvхнийхээ гуравны нэг хvртэл дvvргээд 40-60 литр ус хийнэ. Чацарганы ургалтад усалгаа хамгийн чухал. Суулгацаа тарьсан єдєртєє сайн услах хэрэгтэй. Ус хєрсєнд шингэсний дараа суулгацын хазайлт, vндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, бага зэрэг шороо нэмэх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Тайралт, таналт хийж болохгvй. Vндэс нь гурав дєрвєн жилийн дараа салаалан гарч ирэх учир хоорондын зай нь холхон байх тусмаа сайн. Хєрсийг ve ve сийрэгжуулэн хєрсний чийглэгийг тогтмол барьж байхаар тооцоорой. Харин суулгасныхаа дараагийн жилээс эхлэн жилд зургаагаас доошгvй удаа усална. Усалгааг хийхдээ аль болох суваг, шуудуугаар татах хэрэгтэй бєгєєд есдvгээр сарын сvvл, аравдугаар сарын эхээр хєрсийг нэвчтэл усалж єгнє. Ямар сортыг сонгох вэ? Монголын эрс тэс, хатуу уур амьсгалд чацаргана хамгийн тохиромжтой боловч vvн дотроос "Улаангом", "Тэс", "Чандмань" зэрэг сортууд илvv зохицож ургана. Эдгээр сортууд нь 20 шахам тєрлийн амин хvчил, 10 гаруй бичил элемент, олон тєрлийн витамин агуулдаг. Чацарганыг зvрх судасны євчин, ходоод, улаан хоолойн шархлаа, хєлдєлт, тvлэгдэлт, цацраг идэвхт туяаны хордолтыг эмчлэхэд хэрэглэдэг байна. Анхаарах зvйл Нэг бутнаас эхний гурваас таван жилд мєчир, тvvнээс хойш салаалсан олон жимст мєчир гарна. Чацарганы бутыг эр, эм гэж ангилах бєгєєд эм бут жимс єгдєг. Эм нь мєчир салаа нарийн, туяхан, хайрслаг бvрхvvл бvхий нахиатай
байна. Харин эр бут нь том том нахиатай, олон хайрстай, нахиа хоорондын зай бага байдаг. Хэрвээ та эр, эмийг нь ялгаж чадахгvй байвал анх бут худалдаж авсан газар буюу мэргэжлийн хvнээс зєвлєгєє авч тариалаарай. Нэг эр модонд 10 эм мод байхаар тооцоолж тарьдаг. Єрхийн аж ахуйдаа арваас доош бут суулгаж байсан ч заавал нэг эр бут суулгах ёстой. Чацарганы ач, тус Чацаргана нь олон тєрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг шvvслэг жимсгэнэ юм. Сvvлийн vед анагаах ухааны салбарт чацарганыг олон талаас нь судлан хорт хавдрын эерэг бэлдмэл гарган авахаар зорьж байгаа аж. Энэхvv жимс нь ердийн жимстэй харьцуулахад С витамины агууламжаараа хэд дахин илvv байдаг юм. Тухайлбал, 100 грамм чацарганад 100-300 мг С витамин агуулагддаг учир хvvхдийн биеийн дархлааг сайжруулна. Эрт vеэс дорнын анагаах ухаанд чацарганы тосыг хvний биеийн бодисын солилцоог дэмжих, цус алдалтыг зогсоох болон элэг, уушиг, гэдэс дотрын євчинд, тvvний шvvсийг чийг бамын євчин, ханиад ядаргааны vед хэрэглэж иржээ. Орчин vеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор шархлаа, тvргэн аних боломжгvй гvн шарх, эмэгтэйчvvдийн савны амсрын улайлт, наранд тvлэгдэх, хєлдєлтийн vед хэрэглэж байна. Мєн амны хєндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нvдний євчин, зvрх судасны системийн хямралыг арилгах, гоо сайхны эмчилгээнд ашиглаж байна. Дугаар 40 /Цаг төр сэтгүүл/ Дэлхийн чацарганы нөөц 30 мянган тонн Жимс, жимсгэний хаан чацаргана A, С, Е, К, В, Р зэрэг 50 орчим аминдэм, биологийн идэвхт бодисыг агуулдаг. Иймээс хvнсэнд тєдийгvй анагаах ухааны практикт єргєн хэрэглэдэг. Чацаргана хавдрын эсрэг vйлчилгээтэйг эрдэмтэд баталжээ. Ихэнх ургамлын тос зєвхєн vрэндээ байдаг. Харин чацаргана жимснийхээ зєєлєн эдэд эмчилгээний vнэт тосыг агуулдаг шидтэй. Иймээс чацарганы тосыг арьсны тvлэгдэлт, ходоод, гэдэсний шархлаа, судасны ханын хатуурлыг бууруулах, эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчин, хорт хавдрын єсєлтийг сааруулахад хэрэглэдэг. Чацарганаас эмчилгээний зориулалтаар тос гаргаж авахаас гадна жvvс, дарс, чанамал, гоо сайхны барааны тvvхий эд болгон ашиглана. Энэ жимс Монгол, Орос, Хятадад ургадаг. Дэлхийн чацарганы нєєцийг 30 мянган тонн гэж эрдэмтэд тооцоолжээ. Манай улсын Увс, Ховд, Булган, Завхан, Сэлэнгэ аймагт тархалт ихтэй. Хамгийн их чацарганы нєєцтэй нь Увс
аймаг. Тэндэхийн айл болгон энэ шидэт жимсийг хашаандаа тарьдаг гэхэд хилсдэхгvй. Манайхан чацарганыг 1965 оноос судалжээ. Улмаар ургац сайтай, хvйтэнд тэсвэртэй, амтлаг "Улаангом", "Чандмань", Тэс" зэрэг эх орны сортыг гаргаж авсан байна. 1990-ээд оны эхээр жилд дунджаар 400 тонныг хураан авч байж. Харин одоо єрхийн аж ахуй эрхэлж буй иргэд тєдийгvй "Увс хvнс", Тангар инвест" зэрэг компани чацарганыг тариалж байна. Нэг ширхэг суулгац 1100 тєгрєгийн vнэтэй. Нэг га-д 1000-1250 бут суулгана. Таван жилийн дараа жимсээ єгдєг. 7-8 настай нэг чацарганы бут дунджаар таван кг жимсний єгєєжтэй. Нийтдээ 15 жил насална. Хєлдсєний дараа буюу арваннэгдvгээр сард доргиож, эсвэл салаа тємрєєр шувтарч хураадаг. Чацарганы бут манай эрс, тэс цаг уурт тохирсон тэсвэртэй. Сvvлийн vед булаг шанд, гол усыг тогтвортой байлгах зорилгоор томоохон голын сав дагуу, нам дор газар тарих нь их болсон. Энэ нь байгаль орчны нєхєн сэргэлт тєдийгvй улс орны эдийн засаг, єрхийн амьжиргаанд дорвитой хувь нэмэр оруулах нь дамжиггvй. Дотоодын зах зээл дээр нэг кг жимс 3500 тєгрєг, жvvс 3100 тєгрєгийн ханштай байна. Харин чацарганы цэвэр тос 50 грамм нь 12 мянга, 100 грамм нь 20 мянган тєгрєг болжээ. ЯПОНЧУУД МОНГОЛ ЧАЦАРГАНАД ДУРТАЙ Сvvлийн vед япончууд чацарганыг ихэд таашаах болсон байна. Зарим компани Наран улсад чацар¬ганы жvvсийг экспортолж эхэлжээ. Зєвхєн Япон ч биш Хятад, Солонгос, Герман улсын иргэд цаашдаа сайн чанарын чацаргана худалдаж авах хvсэлтэй байгаа аж. Монголчууд ихэвчлэн чацарганыг буцалгаад элсэн чихэртэй хольж уудаг. Гэтэл энэ нь хаан жимсний найрлага дахь хамаг аминдэм, биологийн идэвхтэй бодисуудыг задалчихдаг гэмтэй аж. Харин vйлдвэрийн аргаар нэг тонн жимснээс 600 литр шvvс, 20-70 кг тос, 50 кг поливитамины бэлдмэл гаргаж авах боломжтой. Г.Ганчимэг, И.Чинтогтох дугаар 244/3009/ /Зууны мэдээ/ Чацаргана буюу Хаан Жимс хэмээх нэрийн тухай тайлбар Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан чацаргана хэмээх шидэт
жимсийг хаан хэмээн өргөмжилж өгсөн нэр билээ. Чацарганы талаар зарим домгийг өгүүлвээс: МЭӨ 12-р зууны үед эртний Грекүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. Үүнээс үүдэн уг ойг чацарганы төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганы ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацарганы жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8% нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг%, каротин (А витамин) 4-6.3%, текоферод (Е витамин) 170-330 мг% агуулагдана. Чацарганы тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байна.Чацарганы төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Тэжээллэг болон нэмэлт хоол хүнс нь үндсэн хоол тэжээлтэй адил бие физиологийн хэрэгцээ шаардлагыг хангахад бус харин эмчилгээ, хүч тамир сэлбэх зорилгоор хэрэглэгдэж зарим тохиолдолд сэтгэл санаа тогтворжуулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулахад ашиглагддаг хэмээн толь бичигт тайлбарласан байдаг. Орчин үеийн анагаах ухаан нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад нэмэлт тэжээлийн үүрэг нэн чухал болохыг илүүтэй анхаарах болсон. Нэмэлт тэжээллийг хэрэглэснээр өвчин гарах магадлалаас урьдчилан сэргийлж эрсдлээс хамгаалдаг байна. Иймээс эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, хүн амьтанд хал багатай хүнс тэжээллийг илүүтэй хэрэглэх болсон өнөөгийн дэлхий ертөнцөд чацарганы төрлийн бүтээгдэхүүн нь зохих байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм.
Чацарганы тос Чацарганы жимс, хальс, үрнээс уламжлалт аргаар тосыг нь ялган авдаг. Чацарганы тос нь каротинойд, Е-Витамин, түүнчлэн ханаагүй тосны хүчлээр баялаг юм. Бид жимсний тос, хальсны тос, үрийн тос зэргийг зах зээлд нийлүүлж байна.