МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим
МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТООНД ХИЙСЭН ДИНАМИК ШИНЖИЛГЭЭ
Гантулгын Бямбадулам /AC18D031/
УЛААНБААТАР 2019
1
Агуулга Зургийн жагсаалт ............................................................................................................................. 4 Хүснэгтийн жагсаалт........................................................................................................................ 4 1.Аялал жуулчлал гэж юу вэ? ........................................................................................................... 5 1.1 Бүс нутгийн аялал жуулчлаын хөгжлийн чиг хандлага:............................................................ 7 1.2 Монгол улсын аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа .................................................. 10 2.Жуулчдын тоонд үндэслэн улирлын нөлөөллийг судалсан шинжилгээ .......................................... 11 2.1 Динамик эгнээний шинжилгээ ............................................................................................... 11 2.2 Шаталсан дундажийн арга .................................................................................................... 14 2.3 Экспоненциаль тэгшитгэлээр прогнозлох .............................................................................. 16 Дүгнэлт ......................................................................................................................................... 17 Ашигласан ном зүй ........................................................................................................................ 24 Хавсралт ........................................................................................................................................ 25
2
МОНГОЛД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТООНД ХИЙСЭН ДИНАМИК ШИНЖИЛГЭЭ Г.Бямбадулам, 1a, Удирдсан багш: Н. Далайсайхан,2b 1
МИС, Нягтлан бодох бүртгэл-Аудит-1-р дамжааны оюутан 2 a
МИС, ахлах багш, магистр
[email protected],
[email protected] * Г.Бямбадулам
Хураангуй: Аялал жуулчлал бол өнөөдөр хүний хоёрдогч хэрэгцээнд багтаж байна. Манай улс энэ салбарыг хөгжүүлэхэд байгаль түүхийн өв соёл бүхий газруудад түшиглэн хөгжүүлж, маш олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, Азийн улс орнуудтай тэр дундаа ОХУ,БНХАУ, БНСУ,Япон зэрэг улс орнуудтай засгийн газрын түвшний гэрээ хийж хамтран ажиллаж байна. Мөн жуулчдын тоон мэдээлэлд үндэслэн динамик хандлагын шинжилгээний аргуудаар тооцоолол хийж үзэхэд 3-р улирал буюу 6-9 сард хамгийн их ирдэг байна. Цаашид жуулчдын тоо өсөх хандлагатай байгааг энгийн экспоненциал аргаар прогнозлох замаар ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо. Жуулчдын идэвхгүй үе болох өвлийн улиралд жуулчдыг татах эвентүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа нь сүүлийн жилүүдэд амжилттай болж байна. Судалгааны зорилго: Монгол улсын аялал жуулчлалын тухай ойлголттой болох, жуулчдын тоог ашиглан динамик хандлагын тэгшитгэлээр хэрхэн тооцоолж байгаа шиг улирлаар өгөгдсөн тоон мэдээллийг боловсруулж(абсолют өсөлт , динамик хандлагын тэгшитгэл, прогноз) ирээдүйн утгыг гаргаж таамаглал хийж сурахад оршино. Судалгааны зорилт: Монголд ирсэн жуулчдын үнэн зөв тоон мэдээллийг цуглуулах, динамик хандлагын шинжилгээний аргуудтай танилцаж, цуглуулсан тоон мэдээллээ ашиглан өсөлтийг тодорхойлж улирлын нөлөөллийг арилгах. Сэдвийн судлагдсан байдал: 2017 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн хэсэг оюутнууд аялал жуулчлалын өнөөгийн байдал нэртэй судалгаа хийж байсан. Тэр судалгаанд аялал жуулчлалын өнөөгийн байдал, дэд бүтэц, жуулчдын эрх зүйн орчин ямар байгааг тусган харуулж байсан. Аялал жуулчлалын байгууллага болон тэдгээрийн үйл ажиллагааг дурдсан байдаг. 2015,2016 оны Дэлхийн болон, Ази Номхон далайн, Монголын жуулчдын тоог харьцуулан судалж, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг судалж байсан. Монгол банкнаас 2017 онд монголын жуулчдын аяллын зорилгыг судалж, ихэвчлэн ямар улс орон руу аялан жуулчилдаг, аялалаа хэрхэн зохион байгуулдаг, төлбөр тооцоогоо ямар хэлбэрээр хийдэг, монгол жуулдын ихэнх нь мөнгөө юунд ихэвчлэн зарцуулдаг талаар судалж байсан.
3
Зургийн жагсаалт Зураг 2 Морин тойруулга ................................................................................................................. 8 Зураг 3 Цайны зам –газрын зураг .................................................................................................... 10
Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1 Аялал жуулчлалын давуу болон сул тал ............................................................................ 8 Хүснэгт 2 Аялал жуулчлалын стандарт ............................................................................................ 9 Хүснэгт 3 Гадаад хамтын ажиллагаа ............................................................................................... 10 Хүснэгт 4 жуулчдын тоон мэдээлэл ................................................................................................ 12 Хүснэгт 5 Моментийн динамик эгнээний томъёо............................................................................ 12 Хүснэгт 6 Абсолют цэвэр өсөлт ...................................................................................................... 13 Хүснэгт 7 Улирлын индексийг тооцох нь ........................................................................................ 15
4
1.Аялал жуулчлал гэж юу вэ? Аялал жуулчлал гэдэг бол нэг газраас нөгөө газарлуу явахыг хэлдэг. Гэхдээ энд хөдөлгөөний эхлэл ба төгсгөлийн цэгийн тухай асуудал яригддаг. Тухайн хүн тасралтгүй шилжилт хийсээр байх нь аялал жуулчлалын гол утга биш, хамгийн гол нь хэдий хэмжээний орон зай цаг хугацааг туулахаас үл хамаараад тухайн хүн маань анх гарсан цэгтээ эргэн эсэн мэнд ирэх ёстой. Хүний байнга оршин суудаг газар нутгаасаа гарч аялал жуулчлалд оролцоход хүргэдэг гол хүчин зүйл бол хүсэл сонирхол юм. Хүн аль нэг тийшээ хүсэл сонирхлоороо явж байвал тэр нь аялал жуулчлал болно.Тэрнээс дайн байлдаан, халдварт өвчнөөс, байгалийн гамшгаас дүрвэн нүүгчид нь жуулчид биш юм. Мөн дээр дурдсанчилан хүсэл сонирхол байснаар хүн аялагч болдоггүй. Яагаад гэвэл амьдралын хэвийн явцад нөлөөлөхгүйгээр аялал жуулчлалд зарцуулах цаг хугацаа, мөнгө зардлыг хуримтлууж байж аялал жуулчлалд оролцдог. Аль нэгэн газарт очих чин хүсэл нь бодит зорилго болсон цагт тэр хүн жуулчин болох боломжтой. Аялал жуулчлалд оролцсоны дараах үр дүнгийн асуудал энд яригдах ёстой. Үүнийг сэтгэл ханамж гэж болно. Энэ тухай Монгол улсын аялал жуулчлалын тухай хуулинд аялал жуулчлын үндсэн ойлголтуудыг заасаныг дурдахад “аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг нутгаас 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг “жуулчин” гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг мөн “аялал жуулчлын байгууллага” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг, “аялал жуулчлалын бүс нутаг” гэж аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг, “аялал жуулчлалын бүтээгдэхүүн” гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг хэлнэ1. Монгол улсад 2018 оны байдлаар 529370 жуулчин аялж, 569542966 ам.долларын орлого оруулсан байна2. UNWTO- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг3. Мөн манай улсад ирсэн жуулдын тэргүүлэх 10 улсуудаар авч үзвэл нийт жуулчдын 30 хувийг Хятад, 24.3 хувийг ОХУ, 15.9 хувийг БНСУ, 3.9 хувийг Япон, 3.3 хувийг АНУ, 3 хувийг Казакстан, 2 хувийг Герман, 1.8 хувийг Франц, 1.4 хувийг Австрали, 1.1 хувийг Их Британи, 0.9 хувийг Тайвань, 0.7 хувийг Нидерланд, 0.6 хувийг Канад, 0.6 хувийг Итали, 0.5 хувийг Энэтхэг, 8.3 хувийг бусад улс орнуудын жуулчид тус тус эзэлж байна. Женевт төвтэй Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2017” тайлан дахь үзүүлэлтээр
www.travelnews.mn, Аялал жуулчлалын тухай хууль www.1212.mn 3 Хил хамгаалах ерөнхий газар 1 2
5
Монгол улс 136 орноос 102 дүгээр байранд орсон байна4.Энэ тайланд аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц, хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, байгаль орчны зохицуулалт зэрэг 12шалгуурыг харгалзан тус бүр 7 оноогоор үнэлдэг бөгөөд манай улс 3.3 оноогоор дүгнэгджээ.Энэхүү индэксийн гол үзүүлэлтийн нэг болох бикнесийн орчны үзүүлэлтээр 4.4 оноогоор 72-р байранд эрэмбэлэгджээ. Энэ үзүүлэлтийг дотор нь задлан авч үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлөх эрх зүйн орчин тааруу, харин шинээр бизнес эрхлэх боломжтойг харуулсан байна. Харин аялал жуулчлалын гол үзүүлэлт болох аялал жуулчлалын үйлчилгээний дэд бүтцийн үзүүлэлтээр 111-р байранд эрэмбэлэгдсэн нь түүн дотор машин түрээслэх газар хомс, зочид буудлын өрөө хүрэлцээгүй зэрэг сул талтай үнэлэгджээ. Үүнээс гадна тээврийн дэд бүтцээр муу орнуудын тоонд багтаж, агаарын тээврийн дэд бүтцээр 136 орноос 122-р байранд эрэмблэгдсэн байгаа юм. Харин Монгол улс үнийн өрсөлдөх чадвараар дээгүүрт жагсаж 15, соёлын нөөц, бизнесийн аяллын үзүүлэлт өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр Монгол Улс аялал жуулчлалд бэлэн бус эдийн засагтай улс орнуудын 42-р байранд бичигдэж байгаа юм. MICE TOURISM – энэ үг нь одоогоор “Бизнес аялал жуулчлал” хэмээн нэрлэж байна. Meeting –Уулзалт Incentive-Урамшуулал \урамшууллын аялал\ Conference-Хурал, чуулган Exhibition- Үзэсгэлэн яармаг БОАЖЯ-аас MICE TOURISM-ийн дэд хөтөлбөртэй болохыг зорьж байгаа нь “Зүүн Хойд Азийн бизнес Аялал жулчлалын хот”болгохыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Манай улсад агаарын тээврийн чиглэлээр МИАТ, Хүннү Эйр, Аэро Монголиа зэрэг үндэсний авиа компаниуд үйл ажиллагаа явуулж Берлин, Франкфурт, Бээжин, Станбул, Бусан, Сөүл, Москва, Токио, Хонгконг, Эрхүү, Хөх хот, Манжуур, Хайлаар, Бишкек, Тианньжин зэрэг нийт 14 чиглэд тогтмол нислэг хийж байна. Аялал жуулчлал нь “улс орон, ард түмний найрамдал, хамтын ажиллагааг идэвхжүүлэгч”, “утаагүй үйлдвэрлэл”, “үл үзэгдэгч экспорт” гэдэг сонгодог утгаараа дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байна. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь худалдаа үйлчилгээний 30 хувь, хөрөнгө оруулалтын 7 хувь, хэрэглээний зардлын 11 хувь, татварын орлогын 5 хувь, экспортын 10 хувийг эзэлж, шатахуун, химийн бүтээгдэхүүн, хүсний үйлдвэрлэлийн удаагаар 4 дүгээрт жагсч байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан “Аялал жуулчлал 2020 он” судалгаанаас үзэхэд 21-р зуунд аялал жуулчлалын доорхи таван төрөл давамгайлан хөгжих төлөвтэй байна. Үүнд: 4www.itoim.mn
6
a)
Адал явдалт аялал жуулчлал Эко аялал жуулчлал Тусгай сонирхлын аялал жуулчлал Тойрон аялал жуулчлал Соёл-танин мэдэхүйн аялал жуулчлал Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа санхүү, бизнесийн үйлчилгээ, бөөний худалдаа, тээвэр зэрэг олон салбаруудыг түрүүлсэн байна. Энэ салбарыг нэгдсэн төлөвлөлт, сайн менежментийн үндсэн дээр хөгжүүлж чадвал улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн бодит үр дүнг авчирдаг, тухайлбал гадаад валютын урсгалыг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг хурдасгадаг салбар юм.
Олон улсын аялал жуулчлалын чиг хандлага хөгжлийн чиг хандлага: Жуулчид эрүүл ухаалаг хэрэглээний чиглэлийг илүү сонгож байна. Энэ нь жуулчид экологийн цэвэр, соёл, урлагийн арга хэмжээ бүхий аяллуудыг чухалчилж, улмаар байгаль, соёл, түүхийн өвд илүү татагдах болсон байна. Мөн олон улсын жуулчид нэг удаагийн аяллаар хоёр ба түүнээс дээш орноор аялж, танилцах зорилготой байгаа нь хил дамнасан аяллын багцийг санал болгох хандлага нэмэгдэж байна. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, сувилах зорилгоор хийх аяллууд 2004 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд энэ төрлийн жуулчид очсон газартаа ердийн жуулчнаас 4 дахин илүү хугацаагаар байрладаг байна. Аяллын болон ханган нийлүүлэгч компаниуд илүү ухаалаг технологи, онлайн маркетингийн арга хэлбэрүүд болон интернет захиалгын системийг сонирхож байна. 1.1 Бүс нутгийн аялал жуулчлаын хөгжлийн чиг хандлага: 2020 онд дэлхий даяар аялах жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, 1.6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна.Энэ нь тус бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж, худалдаа, арилжаа ихээхэн либералчлагдаж байгаатай холбоотой, БНХАУ-д ирэх 5 жилд 50 орчим аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Хятадын засгийн газар дараагийн 5 жилийн дотор аялал жуулчлалаар дамжуулан 12 сая иргэдийг ядуурлаас гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. Хятад улсын жуулчдын тоо ихсэх хандлагатай байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай боломжтой, бүс нутгийн төдийгүй дэлхийн аялал жуулчлалд мэдэгдэхүйц нөлөөлнө гэж үзэж байна. Цаашдын чиг хандлага Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал нэмэгдэн, түүнийгээ даган аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ тогтмол нэмэгдэх төлөвтэй. Ази, Номхон далайн орнуудын хувьд зүүн хойд Азийн орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайван, Тайланд, Сингапур зэрэг улс орнууд тэргүүлэх түвшинд байна.
7
Хүснэгт 1 Аялал жуулчлалын давуу болон сул тал Хөгжлийн давуу талууд: Хөгжлийн сул талууд: Нүүдэлчин ард түмний амьдралын Дэд бүтэц, жуулчин тээвэрлэх, хэв маяг, ахуй өнөөг хүртэл хэвээр хүлээн авах хүчин чадал бага хадгалагдсан Жуулчны улирлын хугацаа богино Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Аялал жуулчлалын сургалт өргөн уудам, газар нутаг, судалгааны ажил дутмаг хөндөгдөөгүй газар Жуулчдын зорих газрын хувьд Их эзэн Чингис хааны түүхийн өв, олон улсын аялал жуулчлалын зах байгалийн түүх,соёлын тусгай зээлд бүрэн танигдаагүй сонирхлын аяллын олон төрлийг Үйлчилгээний стандарт, аюулгүй хөгжүүлэх нөөц бололцоо их байдал хангагдаагүй Монголчуудын зочломтгой зан, найрсаг зан чанар Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай Нийт хүн амын боловсрол харьцангуй өндөр Аялал жуулчлалын салбарын боловсон хүчин шинээр төрөн гарсаар байгаа нь цаашид илүү хөгжих, чанаржих бололцоотой. Дэлхий даяарх жуулчдын тоо 2016 онд 1тэрбум 235 сая жуулчдын дотор Ази, Номхон далайн бүсийн эзлэх хэмжээ нь 303 сая буюу 24.5 хувийг нь эзэлж байна. Тэр дундаа Монгол улсын жуулчдын тоо тус онд 404163 буюу 0.03 хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын эрх зүйн орчин Аялал жуулчлалын тухай хууль нь 2000 онд батлагдсан бөгөөд тус хуулийг дагалдан хийт 12 дүрэм, стандартууд мөрдөгдөж байна5. Монгол улс 20 гаруй улс оронтой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Монгол улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаан гишүүн орны хувьд идэвхтэй оролцож байна. Зөвхөн гаднаас жуулчин хүлээн авах, гадагшаа жуулчин хүлээн авах тур операторын ангиллын гэрчилгээг олгож байна. БОАЖЯ-ны зүгээс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Казиногийн тухай хуулийг УИХ өргөн барьсан, хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийг боловсруулах зэрэг шинэ шинэ ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Зураг 1 Морин тойруулга 5
Аялал жуулчлалын тухай хууль Contents
8 Зургийн жагсаалт ......................................................................... Error! Bookmark not defined. 1.
Аялал жуулчлал гэж юу вэ?................................................... Error! Bookmark not defined. 1.1.
Бүс нутгийн аялал жуулчлаын
Одоогоор хэрэгжиж буй хөтөлбөр, төлөвлөгөө:
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 2016-2025 Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө 2014-2020
Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016-2025 онд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах 6 зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: 1. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх 2. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэдэд болон тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх 3. Аялал жуулчлалын салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх 4. Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах 5. Аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагаа, маркетинг сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх 6. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх Стандарт Хүснэгт 2 Аялал жуулчлалын стандарт д/д 1. 2. 3. 4.
5. 6. 7. 8.
Журам, стандартын нэр, төрөл Аялал, жуулчлал, байрны төрлийн үндсэн нэр томьёо Аялал жуулчлалын байр, сууцны төрөл, үндсэн шаардлага Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ- Зочид буудалд тавих ерөнхий шаардлага Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ-Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ-дэн буудал, ерөнхий шаардлага Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ-Амралтын газрын үйлчилгээний чанар, үндсэн шаардлага Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ-Авто зам дагуух үйлчилгээний байгууламж, үндсэн 9
Батлагдсан он MNS 5409:2004 MNS 5824:2007 MNS 4588:2008 MNS 5927:2008
MNS 5738:2007 MNS 4934:2002 MNS 5374:2004 MNS 2005
шаардлага Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага 10. Жуулчны авто тээврийн үйлчилгээ-Ерөнхий шаардлага 11. Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам 12. Аялал жуулчлалын элч, төлөөлөгч томилох тухай дүрэм Хүснэгт 3 Гадаад хамтын ажиллагаа 9.
Засгийн газрын түвшний хэлэлцээр хийсэн улс орнууд
MNS 6043:2009 MNS 5231:2003 2009.09.02 Дугаар 31 БОАЖ-ын Сайдын 2010-А-8
гэрээ, Яамдын түвшний санамж бичиг, гэрээ хэлэлцээр хийсэн улс орнууд
Балба, Энэтхэг, БНСУ, ОХУ,Украин, Вьетнам, Турк, Израиль, Бүгд Найрамдах Халимаг улс, Герман, Кыргыз, Мьянмар
Хятад, ОХУ-ын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Чех, Австри, Унгар, Франц, Тайланд, Казакстан, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс, Япон
1.2 Монгол улсын аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа Монгол улс 1989 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элсэн орсон юм6. Торгоны замын олон улсын бага хурал нь 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байжээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлббөрийн 21 гишүүн улсын 150 гаруй олон улсын төлөөлөгчид МУ-аас төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгчид оролцсон байдаг. Цайны замын аялал жуулчлалын хөтөлбөр. МУ 2006 оноос ОХУ, БНХАУ-тай хамтран “Цайны замын аялал жуулчлал”-ын төслийг хэрэгжүүлж ирсэн байна.БНХАУ-ын ӨМӨЗО-д 2016 оны 7-р сард зохион байгуулагдсан Монгол улс, БНХАУ, ОХУ гурван улсын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаанд “Гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын Зураг 2 Цайны зам –газрын зураг 6
үсэг зурсан нь 3 улсын хил дамнасан аялал
www.1212.mn 10
жуулчлалыг идэвхжүүлэх, хөгжүүлэх боломжийг нээсэн юм. Эвент арга хэмжээ Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг багасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг жилд 2 удаа мөн бусад арга хэмжээнүүдийг аялал жуулчлалын холбоод, төрийн бус байгууллагууд, аймгийн ЗДТГ-ууд байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран зохион байгуулжээ. Үүнээс цухас дурдвал ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн, ХОРЕКА(Монголын Зочид буудлуудын холбоо), Дээлтэй Монгол, Мөсний баяр(Хөвсгөл), Бүргэдийн баяр(Баян-Өлгий), Сарлагийн баяр(Баянхонгор, Өвөрхангай), Тэмээний баяр(Өмнөговь ), Ганга нуурын чуулган(Сүхбаатар), Эсгийний баяр (Архангай) зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж тодорхой хэмжээний жуулчдыг татаж чадсан байна Монголчууд аяллаа хэрхэн зохион байгуулсан бэ?- Тур операторын санал болгосон багц аялалыг 13%, Аялалаа өөрөө зохион байгуулсан 87% Монгол жуулчид аялах хугацаандаа төлбөр тооцоогоо ямар хэлбэрээр хийсэн бэ?- Олон Улсын картаар 19%, Бэлнээр тооцоогоо хийдэг нь 81% гэсэн судалгаа байна7. 2.Жуулчдын тоонд үндэслэн улирлын нөлөөллийг судалсан шинжилгээ 2.1 Динамик эгнээний шинжилгээ Нийгэм, эдийн засгийн үзэгдэл, үйл явцын цаг хугацааны тодорхой агшин эсвэл завсар дахь хэмжээг илэрхийлж буй үзүүлэлтийг динамик эгнээ буюу хугацаан цуваа гэдэг. Хэмжээг илэрхийлэгч үзүүлэлтийг нь динамик эгнээний түвшин гэж нэрлэнэ. Динамик эгнээний түвшингүүдийн утгыг хугацааны төлөв байдлаас нь хамааруулан дараах хоёр хэлбэрт авч үздэг байна. Үүнд: Моментын Интервалын Цаг хугацааны үеүдийн тодорхой агшин дахь байр байдлыг илэрхийлж буй хугацаан цувааг моментийн хугацаан цуваа гэж үздэг. Хугацаан цувааны үзүүлэлтүүд хугацааны тодорхой үеийг бүрэн хамарч байвал түүнийг интервалын динамик эгнээ гэж нэрлэдэг8. Динамик эгнээ нь n тооны түвшнээс бүрдсэн байвал анхны түвшинг 𝑌1 гэвэл төгсгөлийнх нь 𝑌𝑛 гэж үзэж болно. Тиймээс энэ онолоор Монгол улсын жуулчдын тоон мэдээллийг цуглуулан дараах хэдэн нөхцлүүдэд тооцоолол хийсэн билээ.
7
Эх сурвалж: Монгол банк
8
Г.Дагвасүрэн. (2016). Статистик онол, практик. УБ
11
-1999-2018 оны хоорондох Монголд ирсэн жуулчдын тоонд А.Жилийн дундаж жуулчдын тоог тодорхойл. Б. Динамик эгнээний үндсэн үзүүлэлтүүдийг тооцоолсон . В.2019-2025 онуудын жуулчдын тоог абсолют цэвэр өсөлт, өсөлтийн хурд, хандлагын тэгшитгэл ашиглан тооцоолов. Хүснэгт 4 жуулчдын тоон мэдээлэл №
Он 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Жуулчдын тоо /y/ 154936 154207 187434 228719 201153 300538 338768 404480 451788 446393 411664 456090 460360 475892 417815 392844 386204 404163 469309 529370
Хавсралт1
Бодолт: А.𝑦̅ =
∑ 𝑦𝑖 𝑛
=
𝑦1999 +𝑦2000 +𝑦2001 +⋯+𝑦2018 20
=
154936+154207+187434+..+529370 20
=
7272127 20
=
363606.35 ≈ 363606 жилд дунджаар ирэх жуулчдын тоо Б. Моментийн динамик эгнээний дундаж түвшинг хронологийн дунджийн аргаар тодорхойлно. Хүснэгт 5 Моментийн динамик эгнээний томъёо Үзүүлэлт Абсолют цэвэр өсөлт Өсөлтийн хурд Цэвэр өсөлтийн хурд
Томъёо ∆𝑖 = 𝑦𝑖 − 𝑦𝑖−1 𝑦𝑖 𝑘𝑖 = ∙ 100% 𝑦𝑖−1 𝑘 = 𝑘𝑖 − 100%
12
Өсөлтийн дундаж хурд
𝑘̅ =
𝑛−1
√𝑘2 ∙ 𝑘3 ∙ … ∙ 𝑘𝑛 =
𝑛−1
√
𝑦𝑛 𝑦1
Динамик эгнээний дараалсан түвшингүүд нь өмнөх түвшнээсээ хэлбэлзэж байх хэлбэлзлийг динамик эгнээний цэвэр өсөлт гэж нэрлэдэг.Үүнийг цэвэр өсөлтийг хүснэгтээр харуулбал: Хүснэгт 6 Абсолют цэвэр өсөлт t Абсолют цэвэр өсөлт Түвшингүүдийн ялгавар 1 2 ∆2 𝑦2 − 𝑦1 3 ∆3 𝑦3 − 𝑦2 … … … n-1 ∆𝑛−1 𝑦𝑛−1 − 𝑦𝑛−2 n ∆𝑛 𝑦𝑛 − 𝑦𝑛−1 Түвшингүүдийн ялгавар нь абсолют цэвэр өсөлтийг илэрхийлнэ. Түвшингүүдийн ялгаврыг ашиглан абсолют цэвэр өсөлтийн дунджийг тодорхойлох боломжтой. ∑∆ 1. ∆̅= 𝑛 𝑖 ,
𝑦𝑛 −𝑦1 2. ̅∆= 𝑛−1
Хавсралт 2-ыг 𝑦𝑛 −𝑦1 529370−154936 374434 В. ̅∆= 𝑛−1 = = = 19707.05 19 19
абсолют
дундаж цэвэр өсөлтийг
ашиглан 2019-2025 оны жуулчдын тоог тодорхойлбол: 𝑦2019 = 154936 + 21 ∗ 19707.05 = 568784.10527 ≈ 568785 жуулчин хүлээн авч чадна y2020 = 154936 + 22 ∗ 19707.05 = 588491.1 ≈ 588491 𝑦2021 = 154936 + 23 ∗ 19707.05 = 608198.15 ≈ 608199 𝑦2022 = 154936 + 24 ∗ 19707.05 = 627905.2 ≈ 627905 𝑦2023 = 154936 + 25 ∗ 19707.05 = 647612.25 ≈ 647612 𝑦2024 = 154936 + 26 ∗ 19707.05 = 667319.3 ≈ 667319 𝑦2025 = 154936 + 27 ∗ 19707.05 = 687026.35 ≈ 687026 𝑘̅ =
𝑛−1
𝑦
𝑛 √𝑦 = 1
20−1
529370
√
154936
19
529370
= √154936 = 1.066 өсөлтийн дундаж хурдыг ашиглан 2019-
2025 оны жуулчдын тоог тодорхойлбол: 𝑦2019 = 154936 ∗ 1.06621 = 602462 𝑦2020 = 154936 ∗ 1.06622 = 642709 𝑦2021 = 154936 ∗ 1.06623 = 685644 13
𝑦2022 = 154936 ∗ 1.06624 = 731448 𝑦2023 = 154936 ∗ 1.06625 = 780312 𝑦2024 = 154936 ∗ 1.06626 = 832440 𝑦2025 = 154936 ∗ 1.06627 = 888050 Дүгнэлт: Өсөлтийн хурдыг ашиглан 2025 оны жуулчдын тоог тодорхойлоход 888050 гарсан байна.. Энэ нь өсөлтийн хурд тогтмол үед л тохиромжтой арга юм. Доор динамик хандлагын тэгшитгэлд шилжүүлэн илүү нарийвчлан улирлаар ялган харууллаа. -Хавсралт 3-ыг Энд, 2010 оны 1-р улирлаас 2018 оны 4-р улиралын хооронд жуулчдын тоог үндэслэн 𝑦𝑡 = 𝑎 + 𝑏 ∙ 𝑡 → {𝑎 = 𝑎=
∑𝑦 𝑛
∑𝑦 𝑛
} ; {𝑏 =
= 110890.2
∑ 𝑦∙𝑡 ∑ 𝑡2
𝑏=
}
∑ 𝑦∙𝑡 ∑ 𝑡2
=
2464445 15540
= 158.6 болох ба 𝑦𝑡 = 110890.2 + 158.6 ∙ 𝑡
ийм тэгшитгэл үүснэ. Эндээс 2019 оны жуулчдын тоог тодорхойлбол: 𝑦2019−𝐼 улирал = 110890.2 + 158.6 ∙ 21 = 114220.8 ≈ 114221 2019 оны эхний улирал гэхэд энэ тооцооллоос үзэхэд 114221 жуулчид ирэх таамаглалтай байна гэсэн үг юм. 2.2 Шаталсан дундажийн арга 1.Алхам: 2010-2018 оны Жуулчдын тооны улирлаар өгөгдсөн мэдээллийг жагсаан түүнээс 2,3,4 улирлаар гэх мэт аль нэгээр нь шаталсан дундаж хийе. 2.Алхам:Тооцоолсон шаталсан дундаж хоёр, гуравдугаар улирлын хооронд байгаа тул үүнийг улирлуудын өгөгдсөн бодит утгуудын харалдаа болгох шаардлагатай. Үүний тулд дөрвөн улирлаар шаталсан дундажуудын төвийг олно.Өөрөр хэлбэл 2-оор шаталсан дундаж хийнэ гэсэн үг. 3.Алхам:Динамик эгнээний бодит түвшингүүдийг шаталсан дундажид нь харьцуулан 𝑦 хувиар тодорхойлно. 𝑦 𝑖 ∙ 100% 𝑑
4.Алхам: Шаталсан дундажид гаргасан бүх хувийг улирлаар жагсаан шинээр хүснэгтэнд оруулан тооцоолол хийнэ. Дараа нь улирал бүрийн хамгийн их, хамгийн бага утгыг орхиж үлдсэн хувиудын дундажийг тооцоолно. Үүгээр цикл болон гэнэтийн шинж чанартай хэлбэлзлийн нөлөөллийг багасгаж байна гэсэн үг юм. Үлдсэн хувиудаас тооцсон дундаж нь засварлагдаагүй индекс болно. 5.Алхам: Дараа нь засварлах тогтмол үржүүлэгчийг олохдоо суурь индексүүдийн нийлбэрийг /индексийн суурь нь 100 болох тул дөрвөн суурь индексийн нийлбэр 400/ засварлагдаагүй индексүүдийн нийлбэрт харьцуулна. 14
6.Алхам: Эцэст нь улирал бүрийн засварлагдаагүй индексийг тогтмол үржүүлэгээр үржүүлж улирлын индексийг тооцоолно. Улирлын индекс нь динамик эгнээний улирлын чанартай хэлбэлзлийг илэрхийлэгч, түүнийг хэмжигч гол үзүүлэлт юм. Улирлын индексийг ашиглан динамик эгнээний улирлын чанартай хэлбэлзлийг арилгаж, цаашид динамик хандлагын шинжилгээ хийх, ирээдүйн түвшинг урьдчилан прогнозлох, төлөвлөлт хийх боломжтой байдаг. Улирлын нөлөөллийг арилгасан түвшинг гаргахдаа түвшингийн өгөгдсөн бодит утгыг улирлын индексд хуваана. Хавсралт 4-ыг Хүснэгт 7 Улирлын индексийг тооцох нь Улирал Он 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 Засварлаагүй индекс Засварлах үржигдэхүүн Улирлын индекс
I
II
III
IV
63.93 62.89 53.07 57.34 55.21 50.83 56.49 55.9
109.66 107.21 104.5 97.3 89.98 97.58 100.65 100.96
140.32 147.48 153.66 157.19 164.48 166.38 173.28 171.22
82.6 76.85 85.56 82.71 79.48 71.87 73.92 71.26
56.82
101.37
160.07
77.91
1.009
1.009
1.009
1.009
57.37
102.35
161.62
78.66
∑396.17
Түвшингийн өгөгдсөн бодит утгуудыг улирлын индексд хувааж, улирлын нөлөөллийг арилгасан түвшинг гаргаж хүснэгт-ийн улирлын нөлөөлөлгүй түвшин гэсэн багананд бичсэн Дүгнэлт: Улирлын индексээс үзэхэд жуулчдын тоо I улиралд 42.63%-иар буурч, II улиралд 2.35%иар өсч, III улиралд 61.62%-иар өсч, IV улиралд 21.64%-иар буурч байгаа нь III улиралд хамгийн их жуулчид ирдэг байна
15
2.3 Экспоненциаль тэгшитгэлээр прогнозлох Динамик эгнээний хамгийн сүүлийн утгыг өмнөх утгуудаас нь хамааруулан үнэлж гаргаад, энэ үнэлгээгээ ирээдүйн буюу прогнозын утга болгон авна. Прогноз гэдэг динамик эгнээ өгөгдсөн байхад ирээлүйн утгыг олно гэсэн утгатай үг. Энгийн экспоненциал тэгшитгэлээр прогнозлох 2 үе шаттай. А. Динамик эгнээний одоогийн түвшинг үнэлнэ. 𝑦̅𝑡 = 𝛼 ∙ ̅̅̅̅̅̅ 𝑦𝑡−1 + (1 − 𝛼) ∙ 𝑦𝑡 энд, 𝑦𝑡 − анхны утга, 𝛼 − тэгшитгэх коэффициент (0 < 𝛼 < 1) 𝑦̅𝑡 − үнэлсэн утга Тооцоололт хийхийн тулд урьдчилан эхний утгын үнэлгээг анхны утгатайгаа тэнцүү гэж авна. Өөрөөр хэлбэл 𝑦1 = ̅̅̅. 𝑦1 Тэгшитгэх коэффициентийн утгыг сонгохдоо динамик эгнээ тогтворгүй элемент ихээр агуулсан бол 𝛼-г ихээр, эсрэгээр динамик эгнээ тэгшивтэр байвал 𝛼-г багаар авна. Хамгийн оновчтой сонголт бол 𝑆(𝛼) = ∑𝑛𝑡=2 𝐿2𝑡 = ∑𝑛𝑡=2(𝑦𝑡 − ̅̅̅̅̅̅) 𝑦𝑡−1 2 нийлбэрийг хамгийн бага байлгах 𝛼-г сонгон авна. Б. Хамгийн сүүлийн үнэлсэн утгаа ашиглаж ирээдүйн утгыг прогнозлоно. 𝑦̂ 𝑦𝑛 𝑛+𝐻 = ̅̅̅̅
h-1,2….энд, ̅̅̅ 𝑦𝑛 − хамгийн сүүлийн үнэлсэн утга , 𝑦̂ 𝑛+𝐻 -Ирээдүйн утга
1999-2018 оны жуулчдын тоог ашиглан Ирээдүйн утгыг прогнозлохдоо 𝛼 = 0.1 үед S(0.1)=39919787911.1 бол хамгийн бага нийлбэр учир 21 дэх жилийн буюу 2019 оны жуулчдын тооны прогноз 𝑦21 = ̅̅̅̅ 𝑦20 =522695 Хавсралт 6 Энд, ирээдүйн утгаа прогнозлохдоо байж болох бүх боломж буюу 𝛼 -г 0-1 хүртэл утгуудыг тооцож үзэн S(𝛼)-г нийлбэрүүдээ олж байгаад энэхүү S-г хамгийн бага байлгаж чадаж буй 𝛼-г сонгон авч 2019 оны жуулчдын тоог таамагласан билээ. Ингээд прогнозын утга 522695 байна.
16
Дүгнэлт Аялал жуулчлал бол нэг газраас шилжин явахын нөгөөтэйгүүр анх гарсан цэгтээ эргэн ирэх хүртэлх бүх тохиолдож болох тэдгээр үйл явдлууд нийлж байж аялал жуучлалыг бүтээж байна. Аялал жуулчлал өсөлтийн хурдаараа санхүү, бизнесийн үйлчилгээ, бөөний худалдаа, тээвэр зэрэг салбаруудаас түрүүлэн хөгжиж байгаа нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэртэй байх гол хүчин зүйл мөн билээ. Манай улсад ирсэн жуулчдын тэргүүлэх орнуудаар БНХАУ, ОХУ, БНСУ,Япон, АНУ, Казакстан, Герман, Франц, Австрали зэрэг орнуудын жуулчид эзэлж байна. Дээрх тоон мэдээлэлд тулгуурлан хийсэн шинжилгээнээс үзэхэд өнгөрсөн онд манай улс 529370 жуулчин буюу хамгийн их жуулчин хүлээн авсан жил байлаа. Мөн 2019 оны эхний 1 сарын эцсийн байдлаар 239512 жуулчин бүртгэгдсэн байна9. Улирлын индексээс үзэхэд жуулчдын тоо I улиралд 42.63%-иар буурч, II улиралд 2.35%-иар өсч, III улиралд 61.62%-иар өсч, IV улиралд 21.64%-иар буурч байгаа нь III улиралд хамгийн их жуулчид ирдэг байна. 2019 оны I улиралд 114221 жуулчин ирэх төлөвтэй байна. Мөн абсолют дундаж цэвэр өсөлтийг ашиглан энэ онд хүлээн авч болох жуулчдын тоо 568785 буюу өмнөх оноос 39505 жуулчдаар өсөх хандлагатай байна. 1999-2018 оны хоорондох жуулчдын тооны өсөлтийг хувиар илэрхийлбэл 6.6%-иар өссөн нь 2025 он гэхэд жуулчдын тоо 888050 хүрэх боломжтой юм. Аялал жуулчлалын хөгжил тэр дундаа жуулчдын тоо ихсэх багасах нь цаг хугацаа, улирлаас ихээхэн хамаарч байгааг судалгааныхаа дүнгээс дүгнэж байна.
9
www.tourism.ub.gov.mn
17
Хавсралт 1 Жуулчдын тоон мэдээлэл № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Он 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
Жуулчдын тоо /y/ 154936 154207 187434 228719 201153 300538 338768 404480 451788 446393 411664 456090 460360 475892 417815 392844 386204 404163 469309 529370
18
Хавсралт 2 Б.Динамик эгнээний үндсэн үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд №
Он
Жуулчдын тоо
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018
154936 154207 187434 228719 201153 300538 338768 404480 451788 446393 411664 456090 460360 475892 417815 392844 386204 404163 469309 529370
Абсолют цэвэр өсөлт 0 -729 33227 41285 -27566 99385 38230 65712 47308 -5395 -34729 44426 4270 15532 -58077 -24971 -6640 17959 65146 60061
Өсөлтийн хурд
0 99.52948314 121.5470115 122.02642 87.94765629 149.4076648 112.7205212 119.3973457 111.6960047 98.80585584 92.2200841 110.7918108 100.9362187 103.3738813 87.79618065 94.02343142 98.30976164 104.6501331 116.1187442 112.7977516
19
Цэвэр өсөлтийн хурд
0 -0.470516859 21.54701148 22.02641997 -12.05234371 49.40766481 12.7205212 19.39734568 11.69600475 -1.194144156 -7.779915904 10.7918108 0.936218729 3.37388131 -12.20381935 -5.976568577 -1.690238364 4.65013309 16.11874417 12.79775159
Цэвэр өсөлтийн 1%-д ногдох абсолют утга 0 1549.36 1542.07 1874.34 2287.19 2011.53 3005.38 3387.68 4044.8 4517.88 4463.93 4116.64 4560.9 4603.6 4758.92 4178.15 3928.44 3862.04 4041.63 4693.09
Хавсралт 3 В. Динамик хандлагын Тэгшитгэл
Он
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
Улирал I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV Нийт
Жуулчдын тоо 30310 157393 167924 100463 75520 127961 169178 87701 72496 126298 180045 97053 58110 110745 164096 84864 57647 96888 161366 76943 53804 93341 170065 68994 49562 97361 178123 79117 63577 117198 202366 86168 70498 132155 229025 97692 3992047
t
t^2
y*t
-35 -33 -31 -29 -27 -25 -23 -21 -19 -17 -15 -13 -11 -9 -7 -5 -3 -1 1 3 5 7 9 11 13 15 17 19 21 23 25 27 29 31 33 35
1225 1089 961 841 729 625 529 441 361 289 225 169 121 81 49 25 9 1 1 9 25 49 81 121 169 225 289 361 441 529 625 729 841 961 1089 1225 15540
-1060850 -5193969 -5205644 -2913427 -2039040 -3199025 -3891094 -1841721 -1377424 -2147066 -2700675 -1261689 -639210 -996705 -1148672 -424320 -172941 -96888 161366 230829 269020 653387 1530585 758934 644306 1460415 3028091 1503223 1335117 2695554 5059150 2326536 2044442 4096805 7557825 3419220 2464445
0
20
Хавсралт 4 Шаталсан дунджийн аргаар нөлөөлөлгүй түвшин тооцоолол
Он
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
Жуулчдын Улирал тоо I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV
30310 157393 167924 100463 75520 127961 169178 87701 72496 126298 180045 97053 58110 110745 164096 84864 57647 96888 161366 76943 53804 93341 170065 68994 49562 97361 178123 79117 63577 117198 202366 86168 70498 132155 229025 97692
4-р шаталсан дундаж
114022.5 125325 117967 118280.5 115090 114334 113918.25 116635 118973 115376.5 111488.25 107501 104453.75 104338 100873.75 100191.25 98961 97250.25 96363.5 98538 108941.5 95490.5 96495.5 98510 101040.75 104544.5 109503.75 115564.5 117327.25 119057.5 122796.75 129461.5 132342.5
Төв
119673.75 121646 118123.75 116685.25 114712 114126.125 115276.625 117804 117174.75 113432.375 109494.625 105977.375 104395.875 102605.875 100532.5 99576.125 98105.625 96806.875 97450.75 103739.75 102216 95993 97502.75 99775.375 102792.625 107024.125 112534.125 116445.875 118192.375 120927.125 126129.125 130902
21
Жуулчдын Нөлөөлөлгүй тоо/ШДТөв*100 түвшин
140.32 82.6 63.93 109.66 147.48 76.85 62.89 107.21 153.66 85.56 53.07 104.5 157.19 82.71 57.34 97.3 164.48 79.48 55.21 89.98 166.38 71.87 50.83 97.58 173.28 73.92 56.49 100.65 171.22 71.26 55.9 100.96
52832 153779 103900 127718 131636 125022 104676 111493 126365 123398 111400 123382 101289 108202 101531 107887 100482 94663 99842 97817 93784 91197 105225 87711 86390 95125 110210 100580 110819 114507 125210 109544 122883 129120 141705 124195
Хавсралт 5 Тогтмол үрж-тусламжтай улирлын индексийн тооцоолол Улирал I
II
III
IV
140.32
82.6
Он 2010 2011
63.93
109.66 147.48
76.85
2012
62.89
107.21 153.66
85.56
2013
53.07
104.5
157.19
82.71
2014
57.34
97.3
164.48
79.48
2015
55.21
89.98
166.38
71.87
2016
50.83
97.58
173.28
73.92
2017
56.49
100.65 171.22
71.26
2018
55.9
100.96
Засварлаагүй индекс
56.82
101.37 160.07
77.91
Засварлах үржигдэхүүн
1.009
1.009
1.009
1.009
Улирлын индекс
57.37
102.35 161.62
78.66
22
∑396.17
Хавсралт 6 Экспоненциал тэгшитгэлээр прогнозлох
№ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Он 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Жуулчдын тоо /y_t/
Үнэлэлт /(y_t ) ̅/
154936 154207 187434 228719 201153 300538 338768 404480 451788 446393 411664 456090 460360 475892 417815 392844 386204 404163 469309 529370
154936.00 154279.90 184118.59 224258.959 203463.5959 290830.5596 333974.256 397429.4256 446352.1426 446388.9143 415136.4914 451994.6491 459523.4649 474255.1465 423459.0146 395905.5015 387174.1501 402464.115 462624.5115 522695.4512
23
𝛼 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1
Ашигласан ном зүй 1. Г.Дагвасүрэн. (2016). Статистик онол, практик. Улаанбаатар: Монгол Улсын Их сургуулийн хэвлэх үйлдвэр. 2. 3. 4. 5.
www.1212.mn www.itoim.mn www.travelnews.mn Мандах Их Сургууль, (2017). Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт
24
Хавсралт Хавсралт 1 Жуулчдын тоон мэдээлэл ............................................................................................ 18 Хавсралт 2 Б.Динамик эгнээний үндсэн үзүүлэлтүүд .................................................................. 19 Хавсралт 3 В. Динамик хандлагын Тэгшитгэл .............................................................................. 20 Хавсралт 4 Шаталсан дунджийн аргаар нөлөөлөлгүй түвшин тооцоолол ............................... 21 Хавсралт 5 Тогтмол үрж-тусламжтай улирлын индексийн тооцоолол ...................................... 22 Хавсралт 6 Прогнозлох ................................................................................................................... 23
25